[Эцсийн эцэст] Бурханы хаанчлал бол идэх [олж авах] болон уух [дур зоргоороо], явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал (хүнийг Бурханд зохистой болгодог нөхцөл байдал), амар тайван [зүрх сэтгэлийн] хийгээд баяр баясгалан нь юм. — Ром 14:17
Ром 14:17-д Бурханы хаанчлалыг Ариун Сүнс доторх амар тайван, сайн сайхан байдал хийгээд баяр хөөрийн амьдрал гэж тодорхойлсон.
Бидэнд Түүний хаанчлалыг хайх зорилго өгөгдсөн ч амь амьдралаа өөр есөн шидийн зүйлийг эрэлхийлэхэд зориулж өнгөрөөдөг олон хүн байдаг. Тэд өөр зүйлсийн төлөө мэрийж, хөөцөлддөг учраас зөвт байдал, амар тайван ба баяр хөөрийн тухайд тэдэнд юу ч байдаггүй.
Надад энэ ертөнцийн бүх төрлийн зүйл байвал би санаа зовох юмгүй болж, миний амьдрал амар амгалан болно гэж боддог байлаа. Гэвч би хичнээн их юм олж авсан ч хамаагүй энэ бүхэн үнэндээ хэзээ ч надад амар тайвныг өгөөгүй. Жинхэнэ амар тайван Бурхантай нэг болсны дараа л ирдэг.
Христэд итгэгчдээс маш олон хүн бүхий л насаараа буруу зүйлийг эрэлхийлж амьдралаа өнгөрөөдөг учир үүнийг ойлгох нь бидэнд маш чухал гэж би боддог. Бидний дээдэлж, эрхэмлэх жинхэнэ нандин эрдэнэс бол Есүс байхад тэд дэмий юмны араас хөөцөлдсөөр л байдаг.
Ингэхэд өнөөдөр бид юу хайж эрэлхийлнэ вэ? Таны эрхэм нандин эрдэнэс юу вэ? Хорвоогийн юмс эцэстээ таныг сэтгэл дундуур л орхино. Харин та Бурхан болон Түүний зөвт байдал, амар тайван ба баяр хөөрийг эрэлхийлбэл Бурханы танд өгөхийг хүсдэг сэтгэл хангалуун, бүрэн гүйцэд амьдралыг үзэх болно. Өнөөдөр Түүнийг дагаарай.
Залбирлын эхлэл
Бурхан минь ээ, өнөөдрөөс би намайг сэтгэл хангалуун болгодоггүй хорвоогийн зүйлсийн араас мөшгөхөө зогсоохоор шийдэж байна. Би Тантай нэг болж, Таны зөвт байдал, амар тайван ба баяр баясгаланг хайхыг хүсэж байна.