
Сионд гашуудагсдад (тайтгарал, баяр) үнсний оронд (гоёл, титэм) гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын (илэрхийлэл) хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, Эзэний суулгац гэж нэрлэхийн тулд болой. — ИСАИА 61:3
Бурхан халамжилдаг бөгөөд бидний хийх зүйл бол санаа зовохоо болих хэрэгтэй юм. Олон хүмүүс Бурханаар халамжлуулахыг хүсдэг боловч тэд Бурханы зааварчилгааг хүлээхийнхээ оронд өөрсдийн хүчээр хариулт олох гэж чармайн, санаа зовсоор байдаг. Гэтэл үнэндээ тэд “үнсээ” Бурханд өгөөд Бурханаас үзэсгэлэн гоо авмаар байдаг. Харин бид эхлээд “үнсээ” өгч байж дараа нь үзэсгэлэн гоог авдаг.
Бид Бурханд итгэж, Түүнд бүгдийг өгснөөр Тэр халамжлах болно. Еврэй 4:3 “Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч “Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан”гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралтад ордог”
Бид Эзэний амралтад зөвхөн итгэлээр дамжуулан орно. Санаа зоволт бол итгэлийн эсрэг зүйл юм. Санаа зоволт амар тайвныг хулгайлж, бие махбодыг ядрааж, бүр өвтгөдөг. Бид санаа зовсоор байвал Бурханд итгэхгүй байгаа гэсэн үг бөгөөд Түүний амар амгаланд орж чадахгүй.
Бурхан бидэнтэй гайхалтай солилцоо хийе гэсэн. Тэр бидний үнсийг аваад оронд нь үзэсгэлэн гоо өгнө гэсэн. Та Түүнд бүх санаа зовж байгаа зүйлүүдээ өгөөд харин Тэр танд хамгаалалт, баттай байдал, амар тайвны хоргодох газар, дүүрэн баяр жаргал өгөх бөгөөд энэ бүхэн зөвхөн Түүгээр дамжуулан ирэх боломжтой юм.
Есүс юунд ч санаа зовж байгаагүй, тиймээс та юунд ч битгий санаа зов.