Та Унахгүй

Захирагчид болоод эрх баригчдыг (Бурхан) зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов. — КОЛОССАЙ 2:15

Хүчирхийлэлд өртөж, үгүйсгэгдэж, тоогдохгүй байсан хүмүүс ихэвчлэн итгэл багатай болсон байдаг. Иймэрхүү зүйл нь ичгүүр болон гэм буруутгалд суурилагдсан байдаг бөгөөд өөрийгөө хүндлэх хүндлэл байхгүй болсон байдаг. Муу сүнс ийм байдлаар далимдуулан хүнийг юунд ч, хэзээ ч, хаана ч байсан итгэлгүй болгох бүх зүйлийг хийдэг. Түүний зорилго бол хүмүүст унах болно гэж л итгүүлэхийг хүсдэг.

Муу сүнс өөртөө итгэх итгэлийг бий болгосноор хүн хүссэн зүйлээ гараад хийх чадваргүй болдог гэдгийг мэддэг. Тэр таныг Бурханы төлөвлөгөөг биелүүлээсэй гэж хүсдэггүй. Тэр таныг чадваргүй, юу ч хийх гэж хичээсэн ч үнэ цэнэ байхгүй гэж итгүүлэхийг хүсдэг. Та хийх гэж чармайж байгаа ч, эхнээсээ л та айдасдаа дийлдээд, итгэлгүй байж болно. Үүнийг “унана гэсэн хүлээс” гэж хэлж болно. Хүмүүс буруу зүйлд итгэж байгаагаасаа болоод л унадаг, тэгээд үргэлжлүүлээд буруугаар боддог. Аль нь эхэнд нь хэлэгдэхийг ч хэлэхэд хэцүү, зүгээр л урхинд орчихоод яаж гарахаа мэддэггүй.

Есүс Сатаныг дийлсэн бөгөөд Түүний дээр загалмай дээрээс бүрээ үлээж, ялалтаа тунхагласан. Та уналтын хүлээсээ ялж, Христээр дамжуулан ялагч болоорой. (Ром 8:37)


Бурхан загалмай дээр ялж, ялалтыг бидэнд худалдаж авч өгсөн.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon