Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол Эзэн юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ. — Дэд хууль 31:8
Хүмүүст ихэвчлэн тулгардаг асуудал бол ганцаардал ба уй гашуу юм. Энэ хоёр ихэвчлэн хамтдаа байдаг. Учир нь олон хүн ганцаардлаас болж, уй гашууд автдаг. Биднийг үйлчилж байхад ганцаардалтай тэмцэлдэж буй хүмүүсийн төлөө залбирах хүсэлт ихээр ирдэг.
Бурханы үг биднийг ганцаараа биш гэж маш тодорхой хэлдэг. Тэр биднийг чөлөөлж, тайтгаруулж бас эдгээхийг хүсдэг. Гэвч амьдралдаа хэн нэгнийг алдаж, сэтгэл өвдөм гарз хохиролтой учрах үед энэ энгийн үнэнийг мартах боломжтой.
Сатан таныг орь ганцаараа гэж итгүүлэхийг маш их хүсдэг. Мөн хэн ч таны сэтгэлийг ойлгохгүй гэдэгт бат итгүүлэхийг хүсдэг боловч түүнийг худалч гэдгийг бүү март. Бурхан тантай хамт байхаас гадна, Христ доторх ахан дүүс чинь таны сэтгэл санаа болон оюун санаагаараа амсаж буй асуудлыг ойлгоно (2 Коринт 1:3–4).
Танд юу ч тохиолдсон бай та одоо ганцаараа биш, цаашид хэзээ ч ганцаараа байхгүй.
Таны сэтгэл шархалж, хэн нэгнийг алдсанаас болж зүрх сэтгэл чинь өвдөж шаналж байгаа үедээ ч та энэ үнэнийг санаж,энэ үнэнээс зуурсаар байгаарай. Бурхан танд хайртай бөгөөд танд зориулсан сайн сайхан ирээдүй Түүнд бий. Уй гашуугаа баяр хөөр болгохын тулд Түүнд итгэж найдагтун (Исаиа 61:1–3).
Залбирлын эхлэл
Бурхан минь, би уй гашуу, ганцаардлаасаа болж үнэнийг ямагт олж харж чаддагүй ч, Та намайг хэзээ ч орхихгүй гэдгийг мэдлээ. Та үргэлж хажууд минь байгаагаа надад сануулж байгаач. Таныг илүү их эрэлхийлэхийн тулд урам зориг өгөх христэд итгэгч найзуудыг надад өгөөч.