…Харин даруугаар (оюун санааны дорд байдал) бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж [нэг нэгнийхээ тухай өөрөөсөө илүү дээгүүр бодох]. — Филиппой 2:3
Филиппой 2:3, бусдыг өөрөөсөө дээгүүр үз гэдэг. Бусдыг илүүд үзэж, тэдний хэрэгцээнд нийцүүлж байх хүсэл эрмэлзлийг бидний дотор хөгжүүлэхийг Ариун Сүнс хүсдэг. Гэвч ингэж амьдрах нь заримдаа ядаргаатай санагдана. Хэн нэгэнд туслахын тулд гармааргүй санагдах өдрүүд бид бүгдэд байдаг. Тийм биз дээ? Үнэнээ хүлээцгээе.
Заримдаа би бусдад туслахын тулд өөрийнхөө зөв гэсэн аргаар хийх гэж зүтгэснээс болоод дэндүү дарамттай санагдах үе надад бий. Заримдаа би гэр бүлийнхээ бүх гишүүдэд, зарим үед ажилчид болон найз нартаа маш хэрэгтэй байгаа юм шиг санагдана. Би тэдэнд өөр өөр арга замаар хэрэгтэй болдог байв.
Өөрийгөө дэндүү эрэлт хэрэгцээтэй нэгэн гэж мэдрэх үе надад байдаг уу? Тийм ээ! Танд ч гэсэн байдаг бол сайн байна. Бид бүгд заримдаа хэтэрхий их ачаалалттай байгаа юм шиг санагддаг. Гэхдээ Тэр биднээр хийлгэхийг хүссэн юу ч байсан түүнийг хийх нигүүлслийг бидэнд өгдөг гэдгийг санах ёстой. Бусдын хэрэгцээг хангахыг оролдон эцэж цуцаж байгаа бол Филиппой 2:3-г уншиж, Ариун Сүнснээс туслалцаа гуйгаарай. Бурханы өмнө өөрийгөө даруу болговоос Тэр таныг хүчирхэгжүүлэх болно. Ийнхүү Бурханы танаар туслуулахыг хүсэж байгаа хүмүүст та хүрч чадна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би бусдыг өөрөөсөө илүү үнэлж байхыг хүсэж байна. Бусдад туслах хүсэл дутаж, өөртэйгөө тэмцэлдэх үед надад нигүүлслээ өгч, надаар туслуулахыг хүсэж буй хүмүүс дээр очиж, тэднийг хайрлаж, туслахад минь хүчирхэгжүүлээч.