
Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус [мах ба цусны]… — 2 Коринт 10:4
Бид өдөр бүр дайн тулаанд орж байдгийг та мэддэг үү? Эргэн тойронд болж буй бүхий л зовлон шаналлыг ажиглахад тэмцэл тулаан зөвхөн гадна талд болдог гэж санагдмаар. Гэвч яг үнэн хэрэгтээ тулаан дотор буюу бидний оюун санааны талбарт өрнөдөг.
Бид тулааны талбарыг таньж мэдэхгүй бол дайснаа бас ялгаж мэдэхгүй бүтэлгүйтнэ. Бид асуудлаа хүмүүс, мөнгө, шашин эсвэл ямар нэгэн «тогтолцоо»-нд байна гэж итгэх талтай. Бид оюун санаагаа шинэчлэхгүй л бол эдгээр худал хуурмагт үргэлжлүүлэн итгэж, улмаар чухал шийдвэрийг хууран мэхлэлт дээр үндэслэн гаргах эрсдэлтэй.
Өдөр бүр бидний оюун санаа эргэлзээ, айдас, хардалт сэрдэлтийн шаналгаатай санаа бодлоор тасралтгүй бөмбөгдүүлдэг. Эдгээрийн аль нэг нь сүйрэл ба ялагдалд хүргэж болзошгүй. Харин Бурханы үнэнийг шүүрч авах нь ялалт ба баяр баясгаланг авчирч чадна.
Таны амьдралд нураах шаардлагатай хэд хэдэн томоохон цайз байж болох юм. Бурхан таны талд байгаа гэдгийг сануулж, танд урам зориг өгмөөр байна. Дайн үргэлжилсээр байгаа бөгөөд энэ тулааны гол талбар нь таны оюун санаа юм. Гэсэн ч танд дуулгах сайн мэдээ байна. Бурхан таны талд тулалдаж байгаа шүү!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, би оюун санаанд минь болдог жинхэнэ тулааныг үл ойшоон мэхлэгдэхийг хүсэхгүй байна. Итгэлийн сайн тэмцлээр тулалдахын тулд намайг тандаж, зөв бодол санаатай байхад минь туслаарай. Та миний талд байхад би хэзээ ч ялагдахгүй!