«Тэд» гэдэг нь та бид хоёр юм

«Тэд» гэдэг нь та бид хоёр юм

Зөвт ба шударга ёс нь Таны сэнтийн суурь юм. Энэрэл хайр ба үнэн нь Таны өмнө явдаг. — Дуулал 89:14

Бурхан бол зөвт шударга. Энэ бол Түүний мөн чанар. Биднийг ч мөн дагаж мөрдөөсэй гэж Түүний хүсдэг зүйл.

Шударга зөв байдал буруу зүйлсийг зөв болгохыг эрмэлздэг. Тэр биднээр дамжуулан бидний эргэн тойронд байгаа шударга бус хэргийг засаж залруулахын тулд биднийг энэ ертөнцөд Бурханы төлөөлөгч болгосон. Аливаа буруу зүйлийг харах бүрт биднээс гарах ёстой эхний хариу үйлдэл бол үүний төлөө залбирах юм. Дараа нь бид өөрсдөөсөө «Энэ тохиолдолд би юу хийж чадах вэ»? гэж асуух хэрэгтэй.

Эргэн тойронд байгаа өчнөөн хэрэгцээ дутагдал, гачигдлыг хараад бидний сэтгэл өвдөж, санаа алдах амархан. Тэгээд энэ бол өөр хэн нэгний асуудал учраас «тэд» үүнийгээ түргэн шийдээсэй гэж хүсдэг! Мөн «Тэд» энийг бас тэрийг хийгээсэй гэж хүсдэг.

«Тэд гэж хэн бэ»? гэж асуухын тулд та түр азнаж байв уу? «Тэд» гэдэг нь бид буюу та бид хоёр гэж би боддог! Та бүхнийг засах боломжгүй байж болно. Гэхдээ та ямар нэг зүйл хийж чадна шүү дээ. Шударга бус байдлыг хараад юу ч хийлгүй зүгээр бүү суу. Бурхан таныг идэвхгүй, хайхрамжгүй байхын тулд бүтээгээгүй. Юу хийж болохыг танд харуулахыг Түүнээс гуйгаасай гэж Тэр хүсэж байгаа. Тэр таныг урам зоригтой, халуун итгэл үнэмшилтэй, хичээл зүтгэлтэй байхын тулд бүтээсэн. Түүний алдрын төлөө бусдад туслахын тулд ашиглах билэг авьяасыг Тэр танд өгсөн. Иймд өнөөдрөөс зөв шударга амьдралаар амьдар.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, өөрөө хийх боломжтой мөртлөө ертөнцөд газар авсан зөвт бус байдлын эсрэг «тэд»-нийг нэг зүйл хийхийг хүсэж, зүгээр суухыг надад бүү зөвшөөрөөч. Урам зоригоор дүүргэж, намайг хүрээлсэн буруу, шударга бус зүйлсийг хэрхэн зөв шударга болгохыг надад заагаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon