Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. – Ром 8:14
Ариун Сүнсээр удирдуулна гэдэг нь том, жижиг гэлтгүй бидний гаргаж байгаа шийдвэр болгонд Түүнийг оролцуулахыг зөвшөөрнө гэсэн үг юм. Тэр биднийг Бурханы Үгээр хөтөлдөг шигээ, амар тайван, мэргэн ухаанаар хөтлөх болно. Тэр бидний зүрх сэтгэлд чимээгүй намуухан дуу хоолойгоор эсвэл бидний нэрлэдгээр “доторх гэрчлэл”-ээр ярьдаг. Ариун Сүнсээр хөтлүүлэхийг хүсэж буй бид доторх гэрчлэлээ дагаж, тэр дороо хариу өгөхөд суралцах ёстой.
Жишээ нь: хэрэв бид ямар нэгэн ярианд оролцож байх явцад сэтгэл дотор тавгүй мэдрэмжийг мэдэрч эхэлбэл магадгүй энэ нь Ариун Сүнс бидэнд энэ яриаг өөр зүг рүү чиглүүлэх эсвэл чимээгүй байх хэрэгтэйг сануулсан дохио өгч байж болно. Мөн нэг зүйлийг яг худалдан авах гэж байгаа мөчид сэтгэлд таагүй мэдрэмж төрвөл, яагаад тухгүй байгааг ойлгож мэдэхийн тулд бид хүлээх хэрэгтэй. Магадгүй тухайн эд зүйл бидэнд хэрэггүй эсвэл өөр дэлгүүрт тухайн бараанд хямдрал зарласан, түүнийг худалдан авах цаг нь биш байж болно. Бид яагаад гэдгийг үргэлж мэдэх албагүй ч, зүгээр л дуулгавартай дагах хэрэгтэй.
Нэг гутлын дэлгүүрт байснаа би санаж байна. Худалдан авахаасаа өмнө өмсөж үзэхийн тулд хэд хэдэн гутлыг би сонгосон байсан. Гэнэт надад нэг л эвгүй сэтгэгдэл төрсөн юм. Эцэст нь Ариун Сүнс “энэ дэлгүүрээс гар” гэж хэлэхийг нь сонсох хүртэл тэрхүү эвгүй сэтгэгдэл маань улам бүр ихэссээр л байсан юм. Бид явах хэрэгтэй гэж Дэйвд хэлэнгээ дэлгүүрээс бид гарч явсан юм. Би яагаад гэдгийг нь ерөөсөө мэдээгүй боловч мэдэх шаардлага байгаагүй. Магадгүй над руу чиглэн ирж байсан аюулаас Бурхан намайг хамгаалсан байх эсвэл тухайн дэлгүүрт байсан хүмүүс ямар нэгэн ёс зүйгүй явдалд оролцсон байх. Магадгүй энэ нь зөвхөн дуулгавартай байдлыг маань шалгах шалгалт байсан. Миний өмнө нь хэлсэнчлэн Бурхан биднийг тодорхой нэг замуудаар хөтлөх үед бид яагаад гэдгийг нь заавал мэдэх албагүй билээ. Бидний үүрэг бол Түүний дуу хоолойг зөвхөн дуулгавартай дагах явдал юм.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурханыг хүндэтгэх хамгийн агуу арга зам бол Түүнийг тэр даруйдаа дуулгавартай дагах явдал юм.