Тэр таныг живүүлэхгүй

Та нарыг (чамайг) бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн (үгээр илэрхийлэшгүй, жаргалтай) баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр (буруугүй, гэмгүй) зогсоож чадах Түүнд, — ИУДА 24

Дөнгөж сэлж сурч байгаа олон хүүхдүүд усан сангаас айдаг. Хажууд нь том хүн юм уу эсвэл эцэг эх нь байхгүй бол тэд айдаг. Яагаад гэвэл ус тэднийг давахаар гүнзгий учраас айдастай байдаг.

Амьдралд маань байгаа олон асуудал бидний “толгойг давахаар” байдаг учраас бид “живнэ” гэж айдаг. Яг үнэндээ Бурханы тусламж байхгүй бол бүх асуудал бидний толгойг давсан байдаг. Бидний амьдралд хэцүү зүйл байдаг ба шалгуур болсон зүйл ч тохиолддог. Зарим нь жижиг асуудал ч тухгүй байдаг, зарим нь том анхаарал татахаар байдаг. Машин эвдрэх, ажлаа алдах, найз нөхөд, гэр бүл, хэн нэгэн нас барах, маргалдаан, эмчээс муу мэдээ сонсох гээд олон зүйл тохиолддог. Иймэрхүү зүйл тохиолдоход бидний толгойг давсан асуудал мэт санагдаж бид сандардаг.

Гэхдээ үнэндээ бид амьдралдаа тохиолдож байгаа бүхнийг жолоодож чаддаггүй. Бид Бурханы нигүүсэл, халамжинд Түүнээс хамааралтай байдаг. Бурхан биднийг Гүнд нь орхихгүй. Бид Түүүнээс хамааралтай учраас Тэр биднийг халамжлах болно гэдэгт итгэж, амар тайван байх хэрэгтэй. Тэр хэзээ ч биднийг орхихгүй.


Та Эцгийнхээ гарт аюулгүй байгаа. Таны асуудал толгой давсан байвал Түүний нигүүсэл таныг барьж байгаа гэдгийг сана.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon