Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж Эзэний мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. — Шастирын дэд 16:9
Эзэн биднээс төгс гүйцэтгэлийг биш, харин төгс зүрх сэтгэлийг олж харахыг хүсдэг гэдгийг Тэр амьдралын минь хугацаанд надад дахин дахин надад сануулдаг байсан.
Амьдралынх нь хүрээ төгс болтол Бурхан тэднийг ашиглахгүй гэж мөн ч олон хүн бодно. Энэ мэтээр бодож сэтгэдэг хүмүүс өөрсдийг нь ашиглах боломжийг Бурханд өгдөггүй. Биднээс үл шалтгаалан Бурхан биднийг ашигладаг нь бидний мундагтай ямар ч холбоогүй.
Заримдаа хүмүүс таныг гүйцэтгэлийг чинь харгалзан хайрладаг. Хэрэв та тэдний хүссэнээр үйлдэж байвал тэд таныг хүлээж авна. Харин үгүй бол танаас татгалзана. Бурханы хайр зөвхөн Бурхан дээр үндэслэдэг. Тэр таныг байгаагаар чинь хүлээн авч, хайрладаг.
Энэ нь бид задгай хандлагатай болж, ариун амьдралаар амьдрахыг хүсэмжлэхээ болино гэсэн үг биш. Бурханд хандсан зүрх сэтгэл нь төгс хүн, Бурханд бүх зүйлээр таалагдахын тулд бүхнийг нухацтай ба шаргуу хийхийг хүсдэг. Мөн тэд өөрсдийнх нь сул дорой байдал ба алдаа зөрчлөөс болж Бурхан тэднээс хэзээ ч татгалзахгүй гэдгийг ойлгодог. Биднийг сул дорой, төгс бус байхад Тэр биднийг хайрлаж, бидэнд туслахыг хүсдэг.
Таныг хайрлахыг Бурханд зөвшөөрч, хариуд нь Түүнд өөрийнхөө хайрыг төгс зүрх сэтгэлээр өг!
Залбирлын эхлэл
Бурхан минь, Та намайг сул дорой байдал ба алдаа зөрчилтөй байсан ч хайрладаг гэдгийг би мэднэ. Энэ хайрын төлөө Тандаа талархаж, Таныг төгс зүрх сэтгэлээр дагахад Та намайг ашиглаж чадна гэдгийг мэдэж, зүрхээ Танд өргөж байна.