Бурханд зөвхөн танд зориулсан төлөвлөгөө бий!

Бурханд зөвхөн танд зориулсан төлөвлөгөө бий!

Харин хүн бүр үйл хэргээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрийнхөөрөө сайрхах болно. — Галат 6:4

Бид өөрсдийгөө хэн нэгэнтэй харьцуулах явдлаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь Бурхан биднийг сэтгэл гонсойж, Түүний өгөхийг хүсэж буй ерөөлийг хүртэх зохисгүй хэмээн мэдрээсэй гэж хүсдэггүй.

Өөрийнхөө амьдралыг бусдынхтай харьцуулах нь тэдэнд ч, бидэнд ч шударга явдал биш. Бусдын эд зүйл, мэдлэг боловсрол, гадаад үзэмж зэрэгт атаархвал бид тэдэнд дургүй болж эхэлнэ. Тэгээд удалгүй тэднийг Бурханы гайхамшигтай бүтээсэн хүмүүс гэж үнэлж сайшаахаа болино. Энэ нь тэдэнд шударга бус хандаж байгаа хэрэг.

Мөн өөртөө ч шударга бус хандаж буй хэрэг. Учир нь энэ нь бидний амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөг хязгаарладдаг. Харьцуулна гэдэг Бурханд «Би Таны ажлыг амьдралдаа энэ хэмжээнд хязгаарламаар байна. Би яг энэ хүнтэй адилхан байхыг хүсэж байна. Өөр юу ч хэрэггүй» гэж хэлж байгаа санаа юм.

Харин Бурханд хүн тус бүрт зориулсан хувийн төлөвлөгөө бий. Түүний танд зориулсан төлөвлөгөө бол таны төсөөлж болох ямар ч зүйлээс илүү агуу. Түүний бусдад зориулсан төлөвлөгөөг сонирхохоо боль. Тэгвэл Түүний танд зориулж бэлдсэн төлөвлөгөөний дагуу амьдарч, дагалдах бүх ерөөл ивээлийг хүлээж авах боломжтой болно.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, надад зүрхээ үнэнээр нягтлан шалгаж, өөрийгөө бусадтай харьцуулснаас болж үүссэн ямарваа атаархал, дүргүйцэл, бухимдал байгаа эсэхийг харуулж өгөөч. Таны надад хүссэн бүхнийг хүлээн авч, надад зориулсан амьдралаар амьдармаар байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon