Урагшаа тэмүүлсээр л бай

Учир нь Бурхан бидэнд айдсын (аймхай, зориггүй, айдас автах болон айдсаар дүүрэх) бус, харин хүч, хайр ба биеэ захирах [Түүний өгсөн сүнс нь] сүнсийг өгсөн. – 2 Тимот 1:7

Сүнслэг зүйлүүдийн хувьд бид зорилгынхоо төлөө урагш тэмүүлдэг эсвэл ухарч эхэлдэг. Бид өсдөг эсвэл үхмэл байдалд ордог. Унтаа эсвэл төвийг сахисан Христ итгэл гэсэн зүйл байдаггүй билээ. Бид өөсрдийнхөө Итгэлийн алхааг түр зогсоож, дараа нь нэг хэрэглэх хүртлээ агуулахад хадгална гэсэн зүйл байдаггүй билээ. Үргэлжлүүлэн урагшилсаар байх нь амин чухал явдал юм. Тийм л учраас Паул Тимотод дотроо байгаа Бурханы бэлгийг сэргээж, зүрх сэтгэлдээ байгаа галыг Бурханы төлөө дахин асаа гэж хэлсэн байдаг (2 Тимот 1:6 харах).

Тимотод энэхүү урмын үг нь мэдээж хэрэгтэй байсан юм. Өнөөдрийн эшлэлийг нягтлан үзвэл, тэр айдаст автагдсаар байсан байх. Айдас биднийг нөмрөн авахыг зөвшөөрөх мөчид бид идэвхтэй байхаа больж, хөдөлгөөнгүй болдог. Айдас биднийг байгаа газарт маань хөлдөөдөг нь өсөн дэвшихэд саад болдог.

Магадгүй Тимот айдаст автсан учир нь тухайн үеийн Христэд итгэгчид туйлын их хавчлагатай тулгарч байсан юм. Эцэст нь түүний зөвлөгч Паул шоронд хоригдож байсан тул түүнд ч бас үүнтэй адил зүйл тохиолдох талаар тэр магадгүй бодон гайхширч байсан байх.

Гэсэн ч Паул түүнийг зүрх сэтгэлийнхээ галыг дахин асааж, хийх ёстой зүйлээ хийж, дуудсан дуудлагандаа итгэмжит байхыг болон Бурхан түүнд Библийн Kинг Жеймс Хувилбарын дагуу бол “айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн” гэдгийг санахыг түүнд уриалж байсан.

Бид Ариун Сүнсний дүүрэн байдлыг хүч, хайр ба биеэ захирах байдлыг хүлээн авах үедээ яг л үүнийг бид авдаг билээ. Та айдаст уруу татагдах үедээ энэхүү үнэнийг сана. Бурхантай санаа нэгдэж, таныг урам зориг, итгэл найдвараар дүүргэхийг нь Ариун Сүнсэнд зөвшөөр, тэгсэнээр та урагш тэмүүлж чадна.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Өнөөдөр өөрийнхөө асуудлуудтай биш, Есүстэй нөхөрлө, асуудлуудынхаа тухай биш, Түүний тухай бод.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon