Урагшаа чармайсаар ахиц дэвшлийн үйл явцад баярла

Урагшаа чармайсаар ахиц дэвшлийн үйл явцад баярла

Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл. — Дуулал 119:105

Бурхантай тогтоосон харилцаандаа ахиж, өсөх бололцоо бидэнд үргэлж байдаг нь үнэн. Би өөрийгөө юунд ч хүрээгүй, болоогүй гэж бодохоор л сэтгэлээр унаж, үргэлж хямардаг байсан бөгөөд үүнийг надад өдөр бүр, заримдаа бүр цаг тутамд сануулж байгаа юм шиг бодогддог байв. Би очих ёстой түвшиндээ огт хүрээгүй, ерөөсөө ч хангалттай хэмжээнд юм хийдэггүй учраас илүү их зүтгэж, хичээх хэрэгтэй гэсэн байнгын бүтэлгүйтлийн мэдрэмжийг тээж явдаг байлаа. Тэгээд илүү хичээсэн ч дахиад л бүтэлгүйтэж байлаа.

Одоо би өөр хандлагыг өөртөө суулгаж хэвшүүлсэн. Би очих газартаа хараахан хүрээгүй байгаа ч дассан хуучин газраасаа аль хэдийн хөдөлсөндөө Бурханд талархъя. Би дажгүй сайн байгаа бөгөөд би замдаа явсаар байна! Зорьсон газартаа хараахан хүрээгүй байгаа учраас Бурхан надад уурлаагүй гэдгийг би бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг. Би Түүний замаар үргэлжлүүлэн урагшилсаар байгааг, Тэр таалдаг гэдгийг би баттай мэднэ.

Хэрэв та бид үргэлжлүүлэн явсаар, урагшилсаар байвал Бурхан бидний энэхүү үйл явцыг таалах болно. Тэр бидний урдах замыг гэрэлтүүлнэ гэж амласан. Бид замаа мэдэхгүй байж болно. Тэгээд үе үе бүдэрч унах ч талтай боловч Бурхан бол итгэмжит билээ. Тэр таны ахиц дэвшлийн үйл явцыг харж, танаар бахархаж байгаа бөгөөд зөв замаар үргэлжлүүлэн явахад чинь гарцаагүй тусална!


Залбирлын эхлэл

Бурхан минь, би хаана байгаагаасаа болоод хямарч, сэтгэл санаагаар унахгүй. Та намайг энэ хүртэл авч явсан бөгөөд цаашид ч миний замыг гэрэлтүүлсээр байна гэдгийг би баттайяа мэднэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon