Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй. — ИСАИА 43:2
Бурхан бидэнтэй хамт байгаа гэдгийг мэдсэнээр Түүнтэй хамт хэцүү зүйлүүдийг ялан дийлэх болно гэдгээ мэддэг. Бид асуудлаас сэрэмжлэх хэрэггүй. Бид харин ч Бурханы хүч болон мэргэн ухаанаар нүүр тулах хэрэгтэй. Бидний нууж байгаа, зугтааж байгаа бүхэн бидний дээр байдаг.
Заримдаа бид нэг уулыг тойроод, тойроод л байдаг. Тэгээд яг л Израйльчууд шиг цөлд дөчин жил гайхан эргэлдсээр байдаг шиг л юм болно шүү. (Дэд хууль 2:1-2) Бид Бурханд ойртох тусам бид өөрсдийн уултай тааралдах бөгөөд бид Бурхантай хамт бүх замыг туулах хэрэгтэй. Тэгж байж бид ялалтанд хүрнэ. Давид Голиатаас зугтаагүй, тэр харин ч Эзэний нэрээр өмнөөс нь гүйсэн.
Танд тохиолдож байгаа зүйл ямар ч хэцүү байж болно, би таныг хэзээ ч бууж өгч болохгүй гэж урамшуулмаар байна. Бурхан таны амьдралд зориулсан төлөвлөгөө байгаа гэдэгт итгэж, уул өндөр байсан ч хамаагүй дээшээ авирах хүчийг өгөөрэй гэж Бурханаас залбиран гуйгаарай.
Хамгийн чухал нь таныг аялж байгаа аяндаа урамтай байгаарай гэж хэлмээр байна. Амьдралдаа баяр хөөртэй байна гэдэг бол таны зүрх сэтгэлийн хандлага бөгөөд хэцүү санагдаж байгаа зүйлийг ч Бурхан гайхалтай төлөвлөгөөндөө ашиглах учраас үргэлж бүх зүйлд баяр хөөртэй байх шийдвэр гаргаарай.
Бурханы оршихуй болон хүч таныг ямар ч нөхцөл байдалд ялахад, хэцүү санагдаж байгаа нөхцөл байдал дундаас ч татан гаргаж чадна.