Уучлалаа ойлгох

Уучлалаа ойлгох

Түүний нигүүлслийн баялгаар бидэнд (чөлөөлөлт, аврал) Түүний дотор цусных нь (гачигдал, зөрчлүүд) золилт, гэм нүглийн маань төлөөх (өршөөл) уучлал бий. — ЕФЕС 1:7

Бурханы бидэнд өгсөн амьдралыг амсахад саад болдог зүйл бол бидний гэм нүгэлтэй гэж өөрийгөө бодох юм. Гэм нүгэл бол хүн болгонд байгаа гэхдээ энэ нь тийм ихээр садаа болохоор асуудал биш юм.

Өөрсдийгөө гэм нүгэлтэй гэж бодох нь биднийг улам хэцүү байдалд оруулдаг. Бид алдаа хийгээд сул дорой болж, буруу зүйл хийлээ гэж өөрийгөө боддог, тэгээд Бурхан намайг хайрлах болов уу, Тэр надад уурлаж байгаа байх аа гэж бодсоны улмаас алдаагаа засаж, илүү сайн зүйл хийж, алдааныхаа төлөө өөрсдийн баяр хөөрөө алддаг.

Бурхан бидэнд уучлал гэдэг бэлэг өгсөн. Бид гэм нүглээ Түүний өмнө гэмшсэнээр Тэр бидний гэм алдааг уучилж, Баруунаас Зүүн хүртэл хол газарт орхидог бөгөөд дахин хэзээ ч эргэн санахгүй гэж хэлсэн байдаг. (Дуулал 103:12) Бид ийм уучлалыг авсан байж зүгээр л итгэлээр хүлээгээд авахад л болно.

Шинэ итгэгч байхдаа би өмнө нь хийсэн бүх нүглийнхээ төлөө орой бүр Бурханаас уучлалт гуйдаг байсан. Нэг орой өвдөг сөгдөөд орон дээрээ гуйж байтал Эзэн миний зүрх сэтгэлд “Би чамайг анх гуйхад наад гэмийг чинь уучилсан боловч чи Миний энэ бэлгийг авахгүй байна. Чи өөрөө өөрийгөө уучлахгүй байна” гэж хэлсэн.


Есүс таны гэм нүглийг загалмай дээр үүрсэн бөгөөд таныг уучилсан. Тиймээс та өөрөө өөрийгөө шийтгээд байх хэрэггүй болсон.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon