Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил (түүнийг орхи, түүнийг холдуулж явуул). Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын [өөрийн чинь] алдааг уучилна. – Марк 11:25
Бурханыг сонсохыг хүсдэг бол бид Түүн рүү ойртох үедээ цэвэр зүрх сэтгэлтэй байх ёстой. Түүний өмнө цэвэр байх нэгэн баталгаат арга зам бол биднийг зовоож, гомдоосон хүн бүрийг бид уучилсан байх хэрэгтэй. Уучлах нь амар биш боловч өнөөдрийн эшлэлээс харахад энэ нь үр дүнтэй залбирлын урьдчилгаа болж өгдөг.
Хэдийгээр Есүсийн дагалдагч нарт уучлалын талаарх Түүний сургаал нь танил байсан боловч тэд нарын хувьд тийм ч амаргүй зүйл хэвээр байсаар байв. Петр нэг удаа Түүнээс “Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? [маш олон удаад тооцогдох] Долоон удаа юу?” (Матай 18:21) гэж асууж байсан. Есүс “Үгүй. Дал дахин долоон удаа байвал ямар вэ? гэж чин сэтгэлээсээ хэлсэн байдаг. “Долоо” гэдэг тоо нь бүрэн, төгс байдлыг төлөөлдөг, тиймээс Есүсийн хэлж байсан гол санаа нь бол: “Уучлалтанд ямар ч хязгаарыг бүү тавь, зүгээр л уучилсаар л бай” гэв.
Бид уучлах үедээ Христтэй адил болж, Бурханы үйлдэж буйтай адилыг үйлдэж байдаг нь Тэр бол уучлалын Бурхан билээ. Уучлах гэдэг нь өршөөлийг дэлгэн харуулдаг хайрын үйлдэл юм. Мэдрэмж дээр тулгуурласан хайр биш, шийдвэр дээр тулгуурласан хайр бөгөөд Бурханыг дуулгавартай дагаж буй зориудын сонголт юм. Уучлалт гэдэг нь хайрын хамгийн дээд хэлбэр гэдэгт би итгэдэг. Уучлалт ба хайр нь хоорондоо нягт холбоотой, тэдгээрийг илэрхийлэх явдал нь Бурханыг хүндлэн алдаршуулж, биднийг Түүнтэй санаа нэгдүүлж, Үгийг нь дуулгавартай дагахад нөлөөлж, дуу хоолойг сонсоход бидэнд тусалдаг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Түргэн шуурхай, байнга, бүрэн уучил.