Уучлал ба тэвчээр таны гэрлэлтэд хэрхэн тус болох вэ?

Уучлал ба тэвчээр таны гэрлэлтэд хэрхэн тус болох вэ?

Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд [нүгэлтнүүд дундаас] надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм. 1 Тимот 1:16

Эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь гомдлоо тавилгүй, гомдоосон ханиа нэмж шархлуулаад байвал гэрлэлт байх ёстой хэмжээндээ сайн байж чаддаггүй. Сэтгэлийн шарх авсан тохиолдолд өөрийгөө бүрэн нээхэд хэцүү байдаг. Гэхдээ хүнийг хайрлах нь таныг шархлуулахгүй гэж хэн ч амлаж чадахгүй. Үнэндээ, шархална гэсэн бодолгүйгээр хүнийг үнэхээр хайрлаж чадахгүй. Энэ бол боломжгүй зүйл.

Жинхэнэ хайр уучилж, энэрэл нигүүлслээ үзүүлдэг. Хайр нөгөө талдаа дахин нэг боломжийг өгсөөр байна. Хайр хүмүүст дахин дахин итгэж найдахыг хүсдэг. Тэднийг дараагийн удаа зөв юм үйлдэнэ гэж хүсэн хүлээж, тэдний хамгийн сайн сайханд итгэдэг.

Гэр бүлийн амьдралд өдөр тутмын жижиг асуудлын хажуугаар томоохон гомдол, сэтгэл шархлуулсан явдал байдгийг би ойлгосон. Гэлээ ч та гомдлын уур хүргэмээр хүлээсийг тайлж хаях шийдвэрийг гаргах хэрэгтэй. Дараа нь Бурханд залбирч, жинхнээсээ уучлах хүчийг өгөх нигүүлслийг Бурханаас гуй.

Хэрэв та гэр бүлдээ үл уучлалтай тэмцэлдэж байгаа бол таны хорсол, зэвүүцэл яг юунаас болсныг илчилж өгөхийг Эзэнээс гуй. Түүний харуулсан зүйлд та гайхаж магадгүй. Гэхдээ үнэнийг олж мэдээд гомдлоо тавьж явуулахыг шийдээрэй. Ханиа уучлах шийдвэр гаргаж, Бурханы гайхамшигтай, болзолгүй хайраар хандан тэвчээртэй амьдраарай.

Залбирлын эхлэл

Бурхан минь, би гэрлэлтээ байж болох хамгийн сайн нь байлгахыг хүсэж байна. Үл уучлалын ямар нэгэн талбар байвал чөлөөгдөхөд минь туслаач. Таны хүслийн дагуу ханиа тэвчээртэй хайрлахад минь туслаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon