Уучлал бол жинхэнэ баяр хөөр ба амар тайванд хүрэх зам

Уучлал бол жинхэнэ баяр хөөр ба амар тайванд хүрэх зам

Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм. Лук 6:35

Хэдэн жилийн өмнө хэн нэгэн надад манай үйлчлэлтэй ажил хэргийн холбоотой нэг хүний тухай ярьсан юм. Миний найз тэр хүнтэй нэг зоогийн газар хоол идэж таарч л дээ. Тэр хажуугийн тасалгаанд сууж байхдаа түүний өөр хүнтэй ярьж байгааг нь сонсож гэнэ. Тэр нь яг миний тухай байж, гэхдээ нэг их сайн юм биш болж таарав.

Эхлээд би маш их уурлаж, бидний ажил хэрэгт дахиад хэзээ ч битгий оролцоорой гэж түүнд хэлэхийг хүсэж байв. Гэвч тэр орой Ариун Сүнс надад «Чи хэлсэн зүйлээсээ нэгийг нь ч хийхгүй. Үгүй шүү, чи өөрийнхөө зааж сургадаг зүйлээ хийнэ. Чи түүнд бэлэг авч өгөөд энэ бүх хугацаанд чамд гүйцэтгэсэн бүхий л ажлыг нь ямар их үнэлж явдгаа хэлэх болно» гэж хэлсэн юм.

Ингэхэд амар байгаагүй ч Бурхан надад Түүний чиглүүлгийг дуулгавартай дагаж, тэр хүнийг ерөөх нигүүлслийг өгөв.

Тэр нөхцөл байдлын тухайд гэвэл, тэр залууд сайн юм хийж эхлэнгүүт үнэн хэрэгтээ надад маш зугаатай сайхан байсныг би маш сайн санаж байна.

Бидний сэтгэлийг гонсойлгодог хүмүүсийг бид өрөвдөж, тэднийг харж үзэх чадвартай байвал Бурханы баяр хөөр сэтгэлийг маань дүүргэдэг учраас бидний дотор жинхэнэ баяр хөөр өрнөнө.

Тэгэхээр өнөөдөр та хэнийг уучилж, хэнд сайхан зүйл хийж өгч болох вэ? Уучлал, өршөөлийг ажил хэрэг болгож, жинхэнэ амар тайван, баяр хөөрт хүргэдэг замыг дагагтун!

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны Үгийг дуулгавартай дагаж, намайг хохироосон хүмүүст сайныг үйлдэхийн тулд Таны нигүүлсэл надад хэрэгтэй байна. Би тэднийг уучилж, ерөөвөл Та намайг сэтгэлийн амар амгалан ба баяр хөөрөөр шагнана гэдгийг би мэдэж авлаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon