Уучлах шийдвэр гаргах нь

Уучлах шийдвэр гаргах нь

Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна. — Марк 11:25

Хэн нэгэн биднийг гомдоох үед бид тэр хүнд биднээс юм хулгайлсан юм шиг зан гаргадаг. Тэд хүн бидэнд өртэй юм шиг санадаг ч зүгээр орхихыг Бурхан биднээс хүсдэг.

Хэрэв бид уучлахаас татгалзвал хэрэгтэй зүйлээ Бурханаас хүлээж авна гэсэн ямар найдвар бидэнд үлдэх билээ? Бурханы амласан зүйлсийг нь хүлээж авахын тулд хичнээн хэцүү байсан ч бид Түүнд дуулгавартай байж, уучлах ёстой.

Сатаны уучлалын тал дээр байнга хэрэглэдэг шилдэг заль мэх бол хэрэв бидний мэдрэмж өөрчлөгдөөгүй бол бид жинхнээсээ уучлаагүй байна гэдэг санаа юм. Хэн нэгнийг уучлах шийдвэр гаргахдаа Диаволд таныг хуурах боломж бүү олго. Тэр танд мэдрэмж чинь яг хэвээрээ байгаа учраас жинхнээсээ уучлаагүй байна гэж үнэмшүүлэхийг оролдох болно.

Та уучлах зөв шийдвэр гаргасан ч таны «мэдрэмж» өөрчлөгдөхгүй байж болно. Энэ үед итгэл ажиллаж эхэлдэг. Та өөрөөсөө шалтгаалах зүйлээ хийсэн л бол одоо Бурханыг хүлээ. Тэр бас Өөрийнхөө хийх ёстойг хийж, таны сэтгэл мэдрэмжийг эдгээн, таныг бүрэн бүтэн болгоод зогсохгүй таныг гомдоосон хүнд хандах мэдрэмжийг тань өөрчилнө.


Залбирлын эхлэл

Эзэн, би намайг гомдоосон хүмүүсийг уучлах сонголт хийж байна. Есүсийн нэрээр би тэднийг өрөөс нь чөлөөлж байна… Зүрх сэтгэлийг минь эдгээж, намайг дүүргээч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon