Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм. — Филиппой 1:10
Бурхан бол хамгийн сайн. Түүнийг төлөөгчдийн хувьд бид бас тийм байх учиртай. Иймд бидний гар хүрсэн л бол тэр ажлыг бид хамгийн сайнаараа хийх нь чухал. Гүйцэтгэхээр товлосон ямар ч зүйлийг хамгийн дээд зэргээр хийнэ гэсэн урам зоригоор бид хөтлөглөх ёстой. Паул биднийг аль нь хамгийн сайн, жинхэнэ үнэ цэнэтэйг үнэлж сурахыг ятгадаг (Филиппой 1:10). Бид хамгийн сайныг амьдралынхаа арга хэлбэр болговол Бурханы баяр хөөрийг эдэлж, энэ ертөнцөд сайн үлгэр дуурайл болж чадна.
Та гойд сайн ургац хураахын тулд хамгийн сайныг тарих ёстой. Бид гайхалтай сайн амьдрал руу тэмүүлэхгүйгээр амьдралаас хамгийн сайн үр дүнг хүлээх боломжгүй. Библи биднийг хичээл зүтгэлтэй, тууштай шаргуу, шийдвэр төгс байж, эдгээрийг хөгжүүлэхийг заадаг. Энэ бүхэн биднийг гайхалтай сайн амьдралаар амьдрахад тустай.
Бурханы таны замд тавьсан аливаа төсөл, ажил, үйл ажиллагааг хамгийн сайнаар гүйцэтгэж байгаарай гэж таныг зоригжуулмаар байна. Хичээнгүй байгтун. Юмаа хийж дуусгалгүй бүү орхи. Харин эхлүүлсэн бол чадах чинээгээрээ, хамгийн сайнаараа хийж дуусга. Тууштай ба шаргуу байдалд оюун санаагаа хэвшүүл. Өөрийгөө гоц сайн үр дүнгийн төлөө зориулж байгтун.
Бурхан гоц сайн байдлын хандлагыг хүндэлнэ. Өөрөөсөө шалтгаалах хамгийн сайныг хийхээр шийдвэл Бурхан явц дунд нь таныг хүчирхэгжүүлэх болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би сайхан амьдрахыг хүсэж байна. Намайг хүчирхэгжүүлж, аливаа нөхцөл байдалд өөрөөсөө шалтгаалах хамгийн сайныг хийж, тууштай, эцэлт цуцалтгүй, шаргуу байхад минь туслаач.