Харилцаа болохоос дүрэм журам биш

Харилцаа болохоос дүрэм журам биш

Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. — ЕЗЕКИЕЛ 36:26

Дахин төрсөн хүний эхэнд хэлүүлж байгаа зүйлсийг сонсоод байхад олон удаа “Үснийхээ засалтыг өөрчил, өөр даашинз өмс гэх зэрэг үгс байдаг. Шивээс байгаа бол нуу. Ээмгээ буруу газар зүүсэн байна” гэх зэрэг үгс хэлж байгаа сонсож байсан. Христэд итгэгчдийн эхний дагаж мөрдөх журам бол хийх ёстой, ёсгүй зүйлс, юу нь зөв юу нь буруу гэдгийг хэлж өгдөг. Харамсалтай нь тэдэнд Бурхантай харилцах харилцаа, зүрх сэтгэлийнх нь талаар тийм ч олон удаа ярьдаггүй. Энэ олон зүйлийг хэлж байгаа нь тэд ямар нэгэн шашны үйл ажиллагаанд орсон гэмээр харагдаж байна. Бурхан бидний амьдралыг өөрчилж, эерэг зүйлс нэмэгдэх боловч Бурхан биднийг байгаагаар нь хүлээж авсан шиг бид ч бас шинэ итгэгчидийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Тэдэнд цаг өг, Бурхан тэдэнд шинэ хүсэл өгч Өөрөө удирдан чиглүүлэх болно.

Есүс бидний төлөө амиа өгснөөр бид Бурхантай гүн гүнзгий дотно хувьчилсан харилцаатай болохын тулд юм. Тэр бидэнд дүрэм журмын жагсаалт өгөх гэж амиа өгөөгүй. Тэр илүү гүнзгий, илүү сайныг өгсөн бөгөөд Тэр биднийг Бурхантай холбож өгснөөр бид тэнгэрлэг Эцэгтэйгээ шууд дотно харилцах боломжтой болсон юм.

Бурханд илүү ойртох тусам Тэр таныг дотроос тань хайр болон нигүүслээр өөрчлөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon