Цаг хугацаа минь Таны гарт байна. Дайснуудын минь гараас, хавчигсдаас минь намайг авраач! – Дуулал 31:15
Бид залбирах үедээ хариултуудаа үргэлж тэр дор нь хүлээж авдаггүй. Заримдаа урт удаан хугацаанд хүлээх шаардлагатай байдаг боловч тэр нь Бурхан бидний гуйлтанд үгүй гэж хариулж байна гэсэн үг огт биш билээ. Бидэнтэй, бидний амьдралтай холбоотой бүх л зүйл дээр бид Бурханы цаг хугацаанд итгэх явдал нь асар чухал зүйл юм. Магадгүй таны залбирсан ямар нэгэн зүйлийн хариуг та маш удаан хугацаанд хүлээж, Бурханы чимээгүй байдал нь таны амьдралд эргэлзээг авчирсан байж болно. Бурхан бол эргэлзээг бий болгогч биш гэдгийг та санаарай. Тэр таныг будилж, эргэлзэхийнхээ оронд Түүнд итгэхийг хүсэж байдаг.
Маш олон хойшлолтууд нь “тэнгэрлэг хойшлолтууд” байдаг. Тэр бидний дотор ажлаа хийх болон хийж дуусгах хэрэгтэй байдлаас болж Бурхан тэдгээрийг хойшлуулсан байдаг. Хэрэв үргэлжлүүлэн Бурханд итгэмжтэйгээр үйлчилж, тэр ч байтугай хэцүү цаг мөчүүдэд ч гэсэн үйлчилбэл, бид хүчирхэг бурханлаг зан чанарыг өөрсдөдөө бий болгодог. Гуйлтуудынхаа хариуг харахын тулд арван гурван жил хүлээсэн Иосефыг, хорин жил хүлээсэн Абрахамын тухай бодоод үз. Хэрэв тэд бууж өгсөн бол Бурханд итгэж байсныхаа шагналыг хэзээ ч хүртэж баярлахгүй байхсан. Магадгүй Бурхан хариуг эртхэн өгөхгүй байж болох боловч Тэр цагаас нь хэзээ ч хоцроодоггүй. Ихэнх зүйлүүд бидний хүсэж байгаагаас удаан хугацааг туулах үнэ цэнэтэй байдаг бөгөөд бидний тэсч тэвчиж чадна гэж бодсоноос илүү их бэрхшээлтэй байдаг. Харин Бурхан яг юу хийж байгаагаа мэддэг, биднийг Түүний товлосон цаг хугацаанд итгэхийг хүсэж байдаг.
Бурхан биднийг дайснуудаас минь чөлөөлнө гэж амласан. Бид хүлээх зуураа тэдний төлөө залбирч, боломжоороо л хүмүүст ивээл болж амьдрах хэрэгтэй. Таныг хүлээх зуур Бурхан ажиллаж байна!
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Амар тайвнаар хүлээж сур, үгүй бол таны амьдрал гуниг гутралаар дүүрэх болно.