Хольцгүй цэвэр яриа

Хольцгүй цэвэр яриа

Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй. — Сургаалт үгс 10:19

Бид хэл яриандаа хэрхэн хил зааг тогтоож, тогтвортой сахиж хамгаалахыг сурах хэрэгтэй. Сургаалт үгс 10:19-д Үг олшроход нүгэл зайлшгүй. Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм хэмээн тодорхой өгүүлсэн. Өөрөөр хэлбэл: их ярьдаг хүмүүс ихэвчлэн асуудалд ордог.

Үг ярианд маш их хүч агуулагддаг тул бид зөвхөн шаардлагатай зүйлийг ярьж сурах хэрэгтэй байна. Би үүнийг «хольцгүй яриа» гэж нэрлэх дуртай. Ихэнх хүмүүс цалингаа авахдаа цалингийнхаа нийт тооцоог харж тооцдог ба нийт цалингаас төлөх ёстой шимтгэл, даатгалуудыг нь аль хэдийн хассан байдаг.

Яг энэ зарчмыг бид хэл яриандаа хэрэглэж болно.

Зарим үгээ амнаас чинь гарахаас өмнө авч хаях хэрэгтэй. Үүнд сөрөг мэдэгдэл, хов жив, хуурамч зусар үгс, хорон егөөдөл, бүдүүлэг тоглоом наргиа зэрэг орно. Харин оронд нь бусдын сайн чанарыг илрүүлж, төвлөрснөөр тэдний тухай сайныг л ярих нь чухал. Тэд үүнд талархаж, урам зориг авч, харин таны хувьд өөрийгөө асуудалд оруулахаас хамгаалах болно!


Залбирлын эхлэл

Эзэн, би таагүй байдалд орохгүйн тулд «цэвэр хольцгүй» үг яриатай болохыг хүсэж байна.Таны тогтоосон хил зааг дотор амьдрахын тулд надад урам зориг, хүч чадлыг өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon