Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа! — Матай 23:24
Өнөөдөр хичнээн олон урсгал чиглэлийн, тусгаар тогтносон сүм цуглаан байдгийг мэдвэл итгэхэд бэрх байх. Гэтэл бидэнд ганцхан Библи, нэг л сургаал байдаг.
Гэвч өнгөрсөн он жилүүдэд бардам зан ба богинохон бодлоосоо болж Библийн өөр өөр тайлбарт дэмжлэг үзүүлэхийн тулд хүмүүс тоолж баршгүй олон сүм ба сүмийн эсийн бүлгүүдийг хөгжүүлж, тэр байтугай Библийн янз бүрийн хувилбарыг хүртэл зохиох хэрэгцээ байгаа гэж харсан.
Бид тэгээд 100 хувь үнэн зөв байдаггүйг би ухаарсан. Өөрийнхөө зөвийг нотлох гэж тэмцэлддэг зүйлсийн ихэнх нь шалихгүй зүйл байдаг. Есүс Матай 23:24-д фарисайчуудыг шумуулыг шүүдэг хэрнээ тэмээг залгичихдаг гэж хэлсэн. Тэд жижиг, сажиг зүйлс дээр дэндүү их төвлөрснөөс болж үнэхээр чухал зүйлийг шийдвэрлэж хэлэлцэлгүй орхисон.
Хэрэв бид амьдралдаа ялгаварлал, үзэн ядалт, хагаралд газар авахыг зөвшөөрвөл эцэс сүүлд нь эдгээрийг зогсооход хүчин мөхөс болно. Зөвхөн Христийн хайр доторх харилцан ойлголцол ба нэгдмэл байдал ялгаварлалыг ялах хүчийг авчирдаг. Тэгээд ч Бурханы хайр бусдыг шүүх шүүмжлэл, хагарлын хандлагаас ямагт илүү агуу байдаг.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, миний амьдралд нөлөөлөх аливаа хагарал, үзэн ядалт, ялгарварлалд хүргэдэг гэм зүрхэнд минь байвал илчилж өгөөч. Би Таны хайр дотор алхаж, Христ доторх ахан дүүстэйгээ эв нэгдэлтэй байхыг хүсэж байна.