Хувийн асуудал болго

Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн. – Иохан 15:14

Өнөөдрийн эшлэлд хэрэв бид Түүнийг дуулгавартай дагавал Түүний нөхөд юм гэж Есүс бидэнд хэлдэг. Дараагийн эшлэлд Тэр бид нарыг боолууд гэж дахиж дуудахгүй, харин Түүний найзууд гэж дуудна гэж хэлсэн байдаг. Үүнээс үзвэл Тэр бидэнтэй хувийн харилцаатай байхыг хүсдэг, бид нарыг Түүнтэй хувьчилж харилцахыг бас хүсдэг юм. Тэр бидний дотор оршдог үнэнээр дамжуулан үүнийгээ баталдаг. Хэн нэгэн өөр хэн нэгний дотор нь оршихоос илүү өөрөөр хэрхэн хувийн байж чадах вэ?

Хэрэв Бурхан бидэнтэй зайнаас, бизнес шиг, албан газрын маягийн харилцаагаар харилцахыг хүсдэг байсан бол Тэр алс хол амьдрах байсан. Магадгүй Тэр хааяа нэг зочлон ирэх л байсан байх, харин мэдээж Тэр бидэнтэй хамт яг адилхан гэрт байнга оршин суухаар ирэхгүй л байх байсан.

Есүс загалмай дээр нас барахдаа бүхнийг чадагч Бурхантай хувийн харилцаатай болох арга замыг бидэнд нээж өгсөн билээ. Ямар гайхалтай бодол вэ! Энэ талаар зүгээр л бодоод үз: Бурхан бол бид нарын хувийн найз юм!

Хэрэв бид ямар нэгэн чухал хүнийг таньдаг бол “Тийм ээ, тэр хүн миний найз байгаа юм. Би түүний гэрт, бид нэг нэгнийдээ байнга зочилдог” гэж хэлэх боломж гарахыг хүсэх байсан байх. Хэрэв Түүнтэй нөхөрлөх өөрсдийн үүргээ гүйцэтгэж, дуу хоолойг нь сонсож, хэлсэн зүйлийг нь дуулгавартай дагаж, өдөр бүр Түүний оршихуйд байдаг бол бид Бурханы талаар дээрхтэй яг адилхнаар ярьж болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Та Бурхантай хамт байх хувийн харилцаатай байж болно. Учир нь Тэр бол таны найз билээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon