Хэзээ ч бүү бууж өг

Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. – Галат 6:9

Хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй нэг шалтгаан бол тэд хэтэрхий хурдан бууж өгдөгт оршдог. Паул, Силас нар шөнө дунд шорон дотор Бурханд магтуу дуулж, магтаал хүндэтгэлийг өргөсөөр байсан (Үйлс 16:25 харах). Маш олон хүмүүс аль хэдийнээ бууж өгч, эртхэн шиг унтах байсан байх. Бидний уриа нь: “Хэзээ ч бүү бууж өг” гэсэн уриа байх хэрэгтэй байх.

Юу ч болж байсан хамаагүй Бурхантай ярих, Тэр тантай ярихыг хүлээхдээ бүү бууж өг гэж би таныг урамшуулмаар байна. Өдөр бүр Бурхантай цагийг өнгөрөө. Бууж өгөхөөс татгалздаг хүн бол Сатан хэзээ ч дийлж чадахгүй тэр нэгэн билээ. Тэр таныг яг одоо бууж өгч, дараах зүйлүүдийг хэлээсэй гэж хүсэж байдаг:

Би хэзээ ч илүү дээр ажилтай болохгүй

Би хэзээ ч гэрлэхгүй

Би хэзээ ч өрнөөсөө гарахгүй

Би хэзээ ч жингээ хасахгүй

Иймэрхүү маягийн хандлагууд нь бид ямар ч зүйлийг хүлээн авахгүй гэдгийг баталж болно! Харин бид “Бурхан Өөрийнхөө Үгэнд итгэмжит тул би хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн хандлагыг сонгож, ийнхүү хэлж чадна. Хүмүүс гуйлтынхаа хариултуудыг хэзээ ч хүлээн авдаггүй байдлын хамгийн гол шалтгааны нэг бол тэдний бууж өгөх явдал юм. Тогтоосон хугацаандаа бид хураах болно, гэвч тэр хугацаа нь хэзээ вэ? Бид гуйж байгаа зүйлээ хүлээн авахдаа бэлэн болсныг Бурхан мэддэг тэр цаг мөч юм. Тэр цаг мөч ирэх хүртэл бидний хийх ёстой зүйл бол бид итгэмжтэй байдлаа хадгалсаар байх явдал юм. Залбирсаар л бай, дуулгавартай дагасаар л бай.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурхан бидэнд хоёр дахь боломжийг олгодог, тиймээс хэрэв танд шинэ эхлэл хэрэгтэй бол тэр өдөр чинь өнөөдөр юм!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon