Хэлээ муу муухайгаас, уруулаа худал хэлэхээс сахин хамгаал! — Сургаалт үгс 34:13
Бурханыг алдаршуулах чухал түлхүүр бол хэл амаа захирах юм. Дуулал 50:23-д талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг гэсэн.
Хэрэв та өдөр бүр хэл амаа Бурханд өргөснөөр амнаас чинь зөвхөн бурханлаг үгс гардаг болбол юу болох бол? Зөвхөн чимээгүй цаг хийхдээ Бурханыг магтаж талархах юмуу, өөртөө эерэг, урам зоригийн үгс тунхаглахыг би хэлээгүй байна. Таны харилцаа эрүүл байх эсэх нь бусадтай хэрхэн ярьж, тэдний тухай юу ярихаас шалтгаална.
Дуулал 34:13 Хэлээ хорон муугаас, уруулаа худал хэлэхээс хамгаал гэж хэлсэн. Та бусдад худал хэлдэг үү? Та тэднийг доромжилж, тэдний талаар буруу зүйлс ярьдаг уу? Эсвэл уулзсан хүн бүртээ баяр хөөр авчрах, урам зоригийн үгс болон тэднийг тэнхрүүлэх үгс хэлдэг үү?
Хэл амаа Бурханд зориулж, магтаал ба хүндэтгэл, ятгалга ба босгон байгуулалт, талархал зэрэг зөвхөн Түүнд таалагдах зүйлсийн төлөө ашигла. Өглөө бүр хэл амаа тахилын ширээн дээр тавь. Түүний үгээр залбиран уруулаа Бурханд зориул. ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана (Дуулал 51:15).
Залбирлын эхлэл
Эзэн, Таныг магтаж, Танд талархахын тулд миний амыг нээгээч. Хажуудаа байгаа хүмүүсийг тэнхрүүлж, баяр хөөрийг дамжууан, Таныг алдаршуулахын тулд хэлийг минь ашиглаач.