Хэрсүү ухаан

Хэрсүү ухаан

Зүрх мэргэн аваас ухаарагч хэмээн дуудагдана. — Сургаалт үгс 16:21

Өнөөдөр бидний төдийлөн их сонсдоггүй үг бол хэрсүү ухаан юм. Энэ үг «нягт нямбай, болгоомжтой зохицуулах буюу үр ашигтай байдал» гэсэн утгатай.

Библид хэрсүү ухаан, хэрсүү нэгэн гэдэг нь «Бурханы бидэнд өгсөн бэлгийн сайн нярав буюу удирдагч, зохицуулагч» гэсэн үг. Энэ бэлэгт нь: цаг хугацаа, эрч хүч, хүч чадал, эрүүл мэнд, бүр материаллаг өмч хүртэл ордог. Мөн түүнчлэн үүнд бидний бие махбод, оюун ухаан болон сүнс багтана.

Бидний хүн бүрт өөр өөр бэлгийн багц өгөгдсөний адилаар энэхүү бэлгээ зохицуулах чадварын түвшин ч өөр өөр байдаг. Маш олон хүн өөрийн билэг авьяас, чадварыг Бурханы төлөвлөснөөс байнга өөрөөр ашигласаар туйлдаа хүрч сульддаг. Бусдад таалагдах эсвэл хувийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэт хүчлэн зүтгэхийн оронд бид Бурханыг сонсож, Түүний хэлснийг хийх нь мэргэн, хэрсүү ухаан юм.

Хүмүүст таалагдаж, тэдний жишигт хүрэх гэж амьдрахыг хэрсүү ухаан гэж хэлэхгүй. Хэрсүү ухаан бол Бурханы бэлгийг хэрхэн ашиглахыг хүсэж байгаагаа Түүнээс асууж дуулгавартай байхыг хэлнэ. Түүний төлөвлөсөнчлөн амьдралаасаа таашаал авч, баяр хөөрийг эдлэхийн тулд өнөөдөр Бурханы хэрсүү ухаанд суралцаж, хэрэгжүүлээрэй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны надад өгсөн бүхий л зүйлд сайн нярав байхыг хүсэж байна. Би өөрийн билэг авьяас, чадварыг зөвхөн Таны төлөө ашиглахаар шийдэж байна. Таны хэрсүү ба мэргэн ухаанаар хэрхэн билэг авьяасаа ашиглаж байхыг надад харуулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon