Хэрхэн аз жаргалтай байх вэ

Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бэлгүүд (чадварууд, бэлэг авъяасууд, чанарууд) маань ялгаатай. – Ром 12:6

Бид бүгд бэлгүүдийг хүлээн авсан бөгөөд Бурханы бидэнд өгсөн бэлгүүд нь янз бүр байдаг. Өнөөдрийн эшлэл нь бид нар өөрсдийн бэлгүүдийг бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу хэрэглэдэг гэж хэлдэг.

Хоёр хүн зааж сургах бэлэг авьяастай байж болох боловч магадгүй нэг нь нөгөөгөөсөө илүү сайн багш байж болно. Учир нь тэр эрэгтэй эсвэл эмэгтэй нь тухайн дуудлагынхаа төлөө Бурханаас илүү ивээлийг хүртсэн байж болдог юм. Яагаад? Яагаад гэвэл Ариун Сүнс бэлгүүдийг хүн бүрт тус тусад нь Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг юм (1 Коринт 12:11 харах). Түүнд Өөрийн хийж буй зүйлийг зөвтгөх Өөрийнх нь шалтгаан байдаг бөгөөд бид Түүнд итгэх хэрэгтэй. Түүний бидэнд өгч буй зүйлд нь бид талархах хэрэгтэй, өөр хэн нэгний бэлэгт атаархах хэрэггүй. Бид хүмүүстэй хайр дотор алхахын зэрэгцээ, тэдний бэлгүүдэд атаархаж болохгүй.

Нөхөр маань надад атаархаж болно, яагаад гэвэл Бурхан түүнд биш, надад сургаал заах бэлгийг өгсөн билээ. Дэйв олон жилийн өмнө хэрэв түүнд өгөгдсөн нигүүлслээс гадуурх зүйлийг тэр хийхийг оролдвол аз жаргалгүй байх болно гэдгээ ухаарсан юм. Хэрэв тэр над шиг болохыг хичээвэл өөрийн баяр баясгалангаа алдах болно. Дэйв удирдлага, санхүүгийн тал дээр тослогдсон бөгөөд бидний үйлчлэлийн түүний хэсэг нь минийхтэй яг адилхан чухал юм.

Хэрэв та үнэхээр аз жаргалтай байхыг хүсдэг бол өөрийгөө дуудсан дуудлагандаа болон нигүүлсэлдээ өргө. Ариун Сүнс таныг юу хийх ёстой талаар тантай ярьж, өгөгдсөн нигүүлслийг нь ойлгоход танд туслах болно. Бусад хүмүүст бүү атаарх, харин тэд нар луу хайр доторх алхаагаар алхаж, таны амьдралд өгөгдсөн дуудлага ба нигүүлсэлдээ итгэмжтэй ханд.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Та бол гайхамшигтай бэлэг авьяас болон чадваруудтай гайхалтай хүн бөгөөд өөрийгөө бусад хүмүүстэй зүйрлүүлэх шаардлага байхгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon