Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө [итгэлийн] сайн гэрчлэл хийсэн. — 1 Тимот 6:12
Бид дайсны эсрэг итгэлийн сайн тэмцлээр тэмцэхээр дуудагдсан. Харин энэ нь бодит байдал дээр ямархуу байгаа вэ? Энд гол зургаан аргыг нэрлэе.
- Шаргуу дайчин бод. Тулаанд бэлдэж байгаа цэргийн жанжин шиг дайсантайгаа хэрхэн тулалдаж, бут цохихоо тооцоолж бод.
- Гал халуунаар залбир. Еврей 4:16 биднийг Бурханы хаан ширээнд итгэлтэйгээр зоригтой ойрт гэж хэлдэг. Түүн дээр итгэлтэйгээр очиж, хэрэгцээтэй зүйлсээ ярь.
- Зоригтой ярь. 1 Петр 4:11-д «Ярьдаг нь [хэлж ярьдаг шигээ үйлддэг хүн] Бурханы илэрхийллээр яриг…» гэсэн. Та бидэнд муу сүнсний эсрэг сүнслэгээр тушаадаг дуу хоолой байгаа.
- Өгөөмрөөр өг. Бид өгснийхөө хэрээр хүлээж авдаг (Лук 6:38). Өгөөмөр амьдралаар амьдраарай.
- Шаргуу ажилла. Гар чинь ямар ч ажилд оролцсон түүнийг бүхий л чадлаараа хийх хэрэгтэй (Номлогчийн үгс 9:10). Ариун Сүнсээр өөрийгөө хөдөлгөж, ажлыг гүйцээ.
- Болзолгүй хайрла. Бурханы хүүхдүүдийн хувьд бид, Бурхан биднийг болзолгүй хайрласан шиг бусдыг хайрлах ёстой.
Эдгээр алхам хийснээр дайсан ирэхэд та Бурханы хүч чадлаар дүүрч, ялагдашгүй нэгэн байх болно.
Залбирлын эхлэл
Эзэн минь, би хамгийн ард нь сууж, Таны намайг дуудсан итгэлийн тэмцлийг алдмааргүй байна. Намайг урагшлан тэмцэх үед дайсны эсрэг энэ зургаан аргыг хэрхэн хэрэглэхийг надад харуулаач.