Хэрэв тэгсэн бол…?

Хэрэв тэгсэн бол...?

Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг [энэ бол миний ганц эрмэлзэл], ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Филиппой 3:13

Хэрэв тэгсэн бол…?

Хүн удаан амьдрах тусам хэрэв тэгсэн бол? гэж илүү их гайхшран, энэ асуултаас болж харамсал юм уу уйтгар гунигийг мэдэрдэг. Есүсийн ямар ч дагалдагчид зориулсан сайн мэдээ гэвэл «хэрэв тэгсэн бол»? гэдэг асуулт тэдэнд өнгөрсөн үетэй нь холбоотой харамсал биш, харин Бурханы тэдэнд зориулсан ирээдүйг харах сэтгэл догдлом уриалга юм.

Ирэх онд өөрсдийгөө зориулахын тулд пастор нь дөрвөн энгийн зүйл хийхийг (зөвхөн ганц сарын турш) уриалсан нэгэн цуглааныг би мэднэ. Пастор нь тэднээс өдөр бүр залбирах, долоо хоногт нэг өдөр мацаг барих, аравны нэгээ өгөх, долоо хоног бүр аврагдаагүй нэг хүнийг сүмд авчирахыг хүсжээ.

Үүний үр дүнд тус сүмийн амьдралд урьд өмнө гарч байгаагүй томоохон ахиц дэвшил гарав. Бурханы орш ихуй цуглаанд улам хүчтэй болжээ. Үйлчлэлийн төсөл хэрэгжүүлэх болон санал болгосон барилгыг худалдаж авахад санхүүгийн амжилт гарчээ. Хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл гэвэл сүмийн гишүүд алдагдсан сүнснүүдийг Бурханы хаанчлалд авчирах ер бусын улирлыг эхлүүлсэн байв.

Би таныг уриалмаар байна. Хэрвээ та өнөөдөр яг тэр цуглааныхан шиг Бурханыг мөшгөвөл яах бол? Хэрэв та өөрийнхөө амьдралыг бүхэлд нь Бурханд зориулбал яах бол? Хэрэв та Бурханы юу хийж чаддгийг харахын тулд урагшаа зүтгэн тэмүүлбэл яах бол? Юу тохиолдох бол?

Залбирлын эхлэл

Эзэн, би «хэрэв тэгсэн бол»? гэж асуусаар өөрийнхөө амьдралыг ямар ч ахиц дэвшил харалгүйгээр өнгөрөөхийг хүсэхгүй байна. Би өнөөдөр Таныг дагах чин сэтгэлийн зориулалтаа шинэчилж, миний амьдралд Таны үйлдэх гайхамшигтай үйлсийг харахыг тэсэн ядан хүлээж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon