Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц… зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. — Еврей 4:12
Библийг хаанаас эхлэн унших вэ? гэж хүмүүс надаас асуухад үнэндээ эхэлж болохооряг тогтсон газар байдаггүй гэж би хариулдаг. Танд тус болох аль ч хэсгээс нь эхлэн судалж болно.
Үгийг анх судалж эхэлж байхад би хайр гэж юу болохыг бодитоор ойлгоогүй байсан учраас надад маш сайн харилцаа гээд байх юм бараг байгаагүй. Иймээс би хайрын тухай сэдвийг судалж, энэ нь зүгээр нэг уян зөөлөн мэдрэмжээс илүү зүйл гэдгийг олж мэдсэн. Хайр бол хүмүүст хэрхэн хандах талаар гаргах шийдвэр гэдгийг ойлгосон юм.
Библид хайрын тухай юу гэж хэлснийг судалснаар би хэрхэн хайрлахыг бас сурсан. Ийнхүү миний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн юм.
Танд ямар ч асуудал тулгарсан байж болно. Библийн үгсийн толийг ашиглан өөртөө тулгамдсан асуудалтай холбоотой эшлэлүүдийг олох боломжтой. Жишээ нь: та уур уцаар, айдастай байгаа бол Библийн ард байдаг үгсийн цагаан толгойн дагуух жагсаалтыг эргүүлэн уур эсвэл айдас гэж олоод энэ асуудлын талаар аль аль эшлэлд хэлснийг харж болно. Ариун Сүнснээс танд үнэнийг илчилж, чиглүүлж өгөхийг гуйгаарай.
Та хаанаас эхлэх нь хамаагүй. Үг амьд бөгөөд Бурхан өнөөдөр таны зүрхэнд үгээ хэлэхийг хүсэж байгааг санаарай!
Залбирлын эхлэл
Эзэн минь, Та надад үгээ хэлэхийг хүсэж байгааг би мэдлээ. Өнөөдөр надад хэрэгтэй байгаа мэргэн ухаан, хүч чадлыг Таны үгнээс олж авахад минь туслаач.