
Иймд (бүх) ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг (бүх гишүүд, хүмүүсээс) Бурханд тааламжтай, амьд, ариун (үнэнч, ариун) тахил болгож өргө. Энэ нь та нарын (оновчтой, ухаалаг) сүнслэг мөргөл мөн. — РОМ 12:1
Та итгэгч бөгөөд таны амьдрал Бурханд төвлөрдөг бол Түүнд хэрэглэгддэг нэгэн байх хэрэгтэй. Та өөрийгөө мэддэг нэгэн биш болсон, харин танаас Том нэгний харьяалалд очсон. Бидний амьдрал биднийх биш болсон бөгөөд төлөөс төлж худалдагдсан. (1 Коринт 6:20) Бид Бурханых болсон бөгөөд Түүний гайхалтай зорилгын төлөө амьдардаг!
Бид Бурхантай ойртох тусам Түүнийх гэдгээ мэдэж, бидний амьдрал Түүнээс хамаатай бөгөөд бид өөрсдийн өдөр тутмын амьдралдаа Түүнд хэрэглэгдэх хэрэгтэй гэдгээ олж мэддэг.
Бид Бурханаас олон жил өөрийн хүссэн зүйлээ авах гэж залбирсан. “Бурхан минь, Та хүсэж байвал үүнийг өгөөч, түүнийг өгөөч, тэгвэл би баяр хөөртэй амьдрах болно” гэж залбирдаг байсан. Тэгэхэд Бурхан надад би өөрийгөө Түүний төлөвлөгөөнд бүрэн зориулснаар би баяр хөөртэйгээр амьдрах болно гэдгийг харуулсан. Би өөрийн хүссэн зүйлээ Түүгээр хийлгэх гэж оролдохын оронд би Тэр миний амьдралд юу хүсэж байгааг нь асуудаг болж суралцсан.
Бурхан биднийг Түүнд хэрэглэгдэхэд бэлэн байгаасай гэж хүсдэг. Бид бүгд үүнийг хийж чадна! Бид амьдралаа Бурханд өгч, Түүний гайхалтай сайн төлөвлөгөөнд өөрийн ирээдүйн амьдралаа өгснөөр, Тэр ажлаа хийх болно гэдэгт итгэх хэрэгтэй.
Бид хүссэн бүхнээ авахгүй байж болно. Гэхдээ итгэлээр дамжуулан Бурхан миний амьдралд өгч байгаа зүйлс нь миний бодож байгаагаас ч илүү агуу байх болно гэдгийг олж мэдэх болно.