Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. — Еврей 4:15
Зөв сонголт хийнэ гэдэг маш чухал. Ялангуяа сэтгэл шархалж, урам хугарч, бүтэлгүйтэж, төөрч будилсан үед зөв сонголт хийх нь хүнд байдаг. Дарамттай үедээ бид аль болох бага эсэргүүцэлтэй замаар явах дуртай байдаг. Гэхдээ энэ нь зөв сонголт хийснээр агуу өөрчлөлт хийх боломжтой маш чухал үе юм. Учир нь амьдралдаа зөв үр дүнг хүртэхийн тулд дургүй байсан ч гэсэн зөв шийдвэр гаргах ёстой.
Есүс бидний сэтгэл санааг ямаршуухан байдгийг мэддэг нь миний гайхширлыг төрүүлдэг. Тэр хүн төрхтэй байхдаа бидний тэмцэлддэг бүхий л урам хугаралтай тулгарч, тэмцэлдэж байсан. Түүнд ч гэсэн бууж өгөөд, арай хөнгөн замыг сонгомоор санагдах үе байсан ч Тэр энэ мэдрэмжээ ялж, хүнд сонголтыг хийдэг байв.
Биднийг ядарч, шийдэмгий байж чадахгүй шантарч эхлэхэд биднийг ямар замыг туулж явааг мэддэг Бурханд үйчилж байгаагаа итгэлтэй мэдэж болно. Тэр бидэнд тусалж, нигүүлслээ өгөхийг хүсдэг. Ингэснээр бид өөрийн хүчээр хүнд шийдвэр гаргах хэрэггүй болно.
Таны сэтгэл шаналж эсвэл бууж өгөхийн ирмэг дээр байгаа бол Бурхан тантай хамт бөгөөд Тэр бүхнийг ойлгож байгааг санаарай. Хүнд сонголт хийх хүч чадлаа Түүнээс олж ав.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Та намайг ямар замыг туулж, юутай тэмцэлдэж зовдгийг мэддэгт баярлалаа. Би эсэргүүцэл багатай замаар явахаар уруу татагдах үедээ хүнд ч гэсэн зөв сонголт хийхийн тулд Танаас хүч чадлыг хайх болно.