Хүмүүст хэмжээлшгүй үнэ цэнийг нь мэдрүүл

Эцэг, эх минь намайг орхиход, ЭЗЭН харин намайг авна [Өөрийнхөө хүүхэд болгон үрчилж авна]. Дуулал 27:10

Өдөр тутмын амьдралдаа уулздаг эсвэл холбоотой байдаг ихэнх хүмүүс Бурханы хүүхдийн хувьд өөрийнхөө хэмжээлшгүй үнэ цэнийн талаар ямар ч ойлголтгүй явдгийг би олж мэдсэн. Диавол хүмүүст ямар ч үнэ цэнэгүй гэсэн мэдрэмж өгөхийн тулд шаргуу ажилладаг гэж би боддог. Гэвч бид хүмүүсийг босгон байгуулж, урам зориг өгч, зааж сургаснаар түүний хуудал хуурмаг болон буруутгалын уршгийг саармагжуулах боломжтой.

Үүнийг хэрэгжүүлэх нэг арга бол энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй бэлгүүдийн нэг болох чин сэтгэлийн магтаал сайшаал юм. Урам хайрласан чин сэтгэлийн магтаал хэлэх нь шалихгүй жижиг зүйл мэт санагдаж болох ч айдаст автсан эсвэл өөрийгөө чухал биш гэж боддог хүмүүст асар их хүч өгдөг.

Зорилго агуулах нь их ач холбогдолтой гэдэгт би итгэдэг. Бусдад урам зориг өгөх тал дээр сайн дадлыг хөгжүүлэхийн тулд Бурхантай хамт ажиллаж байхдаа би өдөр бүр дор хаяж гурван хүнд магтаал хэлэхээр өөрийгөө сорьсон юм. Идэвхтэй урамшуулагч болохын тулд үүнтэй адил төстэй зүйл хийхийг санал болгож байна.

Орхигдсон мэдрэмжтэй хүмүүсийг Бурхан Өөрийнхөө хүүхэд болгон үрчилж авдаг гэж Библи хэлдэг. Тийм хүмүүсийг олж, тэдэнд үнэ цэнийг нь мэдүүлж, босгон байгуулахын тулд хичээцгээе. Бурхан тэдэнд хайртай гэдгийг мэдэх боломж өгцгөөе.

Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, Бурхан тэднийг Өөрийнхөө хүүхэд мэт хайрладаг гэдгийг мэддэггүй хүмүүсийг надад харуулаач. Үнэ цэнэтэй гэдгийг нь тэдэнд мэдүүлж, урам зориг өгөхийн тулд намайг тэдэн дээр хүргэж өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon