Хүн бүртэй эвтэй амьдар

Хүн бүртэй эвтэй амьдар

Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. — Ром 12:18

«Нураахгүйн тулд бөхий» хэмээх чухал сургамжийг сурч авсан маань надад их хэрэг болсон. Өөрийгөө засаж, [хүмүүст, аливаа зүйлд] зохицоход бэлэн бай гэж Библи хэлдэг. Боломжтой бол, танаас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй амьдарч байгтун (Ром 12:16, 18).

Бурханы үгийг амьдралынхаа тэргүүнд тавьж, дуулгавартай амьдрах шийдвэр гаргахаасаа өмнө би бүгдийг өөрийн арга замаар хийх хэрэгтэй байв. Би аливаа зүйлд амархан дасан зохицож, уян хатан биш байсан. Бусад хүмүүсийг надад тааруулж, тохируулахыг хүсдэг байлаа. Мэдээж энэ нь илүү их маргаан, дарамтанд хүргэдэг байв.

Харин одоо би «бөхийж» сурсан. Махан биедээ буулт хийж, аливаа зүйлийг өөрийнхөө төлөвлөснөөс өөрөөр хийх нь дандаа амархан байгаагүй. Гэхдээ сэтгэл гонсгор, гутарч явахаас илүү амар байв.

Хэрэв та харилцаагаа тайван сайхан байлгахыг хүсвэл уян хатан байх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Өөрийнхөөрөө зүтгэх нь эргэн тойрны хүмүүсийг чинь үргэлж гомдоож, шаналгах болно. Харин хүн бүртэй эвтэй байх тухай Паулын зоригжуулсан уриаг зүрхэндээ хадгалбал Ариун Сүнс таны харилцааг Өөрийн амар тайван ба баяр хөөрөөр дүүргэх болно.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, нураахгүйн тулд бөхийхөд минь туслаач. Би бүхий л харилцаандаа Таны амар амгаланг хүсэж байна. Тиймээс би өнөөдөр уян хатан байхаар шийдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon