Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа, «Та нар энэ ууланд их удаан суулаа.» — Дэд хууль 1:6
Израильчууд арван нэгэн өдрийн аян замыг цөлд дөчин жилийн турш хэрэн хэсүүчилж туулсан нь юуны учир вэ?
Нэгэн удаа би үүний талаар эргэцүүлэн бодож байхад Эзэн надад «Израильчууд цөлийн сэтгэхүйтэй байсан учраас урагшилж чадаагүй» гэж хэлсэн юм. Тэдэнд амьдралын эерэг хараа, зорилго байгаагүй. Өөрөөр хэлбэл: тэдэнд мөрөөдөл байгаагүй.
Тэд энэ сэтгэхүйгээ орхиж, Бурханд бүх итгэл найдвараа тавих хэрэгтэй байсан юм. Бидний ихэнх маань израильчуудаас ялгарах зүйлгүй учраас тэдэн руу нэг их гайхаж хараад байх хэрэггүй. Бид урагш давшихын оронд нөгөө л нэг уулаа тойрон эргэлдсээр байдаг. Тэгээд богино хугацаанд байгуулж болох байсан ялалттайгаа хэдэн жилийн турш зууралдсаар явдаг.
Бурханы үг үнэн гэдэгт итгэх, шинэ сэтгэлгээ бидэнд хэрэгтэй. Матай 19:26 Бурханд бүх зүйл боломжтой. Түүнд хэрэгтэй ганц зүйл бол бид Өөрт нь итгэх явдал юм. Харин үлдсэнийг нь Тэр Өөрөө гүйцэлдүүлнэ.
Өнөөдөр Эзэн танд болон надад Израилийн ард түмэнд хэлсэнтэй адил зүйлийг хэлж байна. Та нар энэ ууланд дэндүү удаан байлаа. Одоо хөдлөх цаг чинь болсон!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би амьдралдаа хуучин уулсаа тойрч явсаар хангалттай удлаа. Тантай хамт урагшилж чадна гэдгийг би мэдлээ. Иймд би Танд итгэл найдвараа өгч байна. Цөлийн сэтгэлгээнээс намайг гаргаж өгөөч гэж гуйж байна!