Эзэн бол Сүнс. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг (хүлээснээс чөлөөлдөг). — 2 Коринт 3:17
Хайр бол чөлөөлөгч. Хайр хэн нэгний харьяалалд байх бас эрх чөлөөтэй байх гэсэн утгатай. Хайр бусдыг хянаж, удирдан захирах юмуу, бусдын хувь тавилангаар өөрийнхөө зорилгыг гүйцээх гэж оролддоггүй.
Есүс Өөрийгөө эрх чөлөөг тунхаглахын тулд Бурханаас илгээгдсэн гэж хэлсэн. Энэ нь мөн христэд итгэгчийн хувьд бидний хийх зүйл гэсэн үг. Бид бусдыг өөрийнхөө хяналтанд авчрах бус, харин тэдний амьдралд хандсан Бурханы хүслийг биелүүлэхийн тулд тэдэнд эрх чөлөөг өгөх хэрэгтэй.
Хүмүүсийг өөрийнхөө хүслээр хөдөлгөхийг оролдох нь Бурхан тэдний зүрхэнд ярих боломжийг хааж байдаг гэдгийг олж мэдээд би энэ үнэнийг ойлгосон. Бидэнтэй хамт байгаа хүмүүсийг бид өөрсдийнхөө төлөө бус Бурханы алдрын төлөөх хүмүүс болгохын тулд бид тэднийг чөлөөлөх хэрэгтэй.
Хүмүүсийг чөлөөтэй байлга. Тэд үүний төлөө таныг хайрлах болно. Хянаж, захирах гэж бүү оролд. Харин Бурханаар удирдуулахад нь тусал.
Агуугаар хайрладаг хүн, хүмүүс болон аливаа зүйлийг чөлөөлөх чадвартай байдаг. Өнөөдөр та хяналтандаа оруулдаг нэгэн бус, харин зөвхөн Бурханаас ирдэг чөлөөлөгч хайрыг бусдад чөлөөтэй өгдөг нэгэн байгаарай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, миний бусдад өгдөг хайр Таных шиг чөлөөлдөг хайр байгаасай. Би бусдыг хяналтандаа оруулж, захирах гэсэн хүслээ орхиж, миний амьдралд Таны авчирсан хүмүүсийг чөлөөтэй хайрлаж, тэднийг Танд даатгаж байна.