Шалихгүй зүйлд бүү урам хугарч, бодож тунгаа

Шалихгүй зүйлд бүү урам хугарч, бодож тунгаа

Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг [Таны хуулиар тэмдэглэгдсэн амьдралын зам] эргэцүүлэх болно. — Дуулал 119:15

Ажилд орох гэсэн оролдлого бүтэлгүйтэх юм уу эсвэл үнэхээр хүсэж байсан тушаалдаа дэвшиж чадаагүй гэх мэт томоохон урам хугаралтаас болж бид сэтгэлийн гүн шархтай үлддэггүй. Жижигхэн дургүйцэл, бухимдал, цухалдал цуварсаар сэтгэл хөдлөл ихээр хямарч, гүн гүнзгий өвдөлт мэдрэгддэг. Тиймээс бидний сэтгэл гонсойлгож болох өдөр тутмын өчүүхэн явдлуудыг зохицуулж, хэрхэн зөвөөр авч үзэхийг бид мэдэж байх ёстой.

Нэг зүйлд анхаарлаа үргэлжлүүлэн төвлөрүүлэхийг бясалгал гэнэ. Өдөр бүр бидний дургүйг хүргэдэг жижиг бүтэлгүйтэл бүрийг хурааж, хуримтлуулаад байвал өөр юун дээр ч төвлөрөх боломжгүй юм шиг санагдана.

Харин та тулгамдсан асуудлууд дээрээ төвлөрч, сэтгэлээ гонсойлгохын оронд Бурханд хамаг анхаарлаа хандуулж, танд зориулсан Түүний амлалтуудыг бясалгаж үз. Амьдралд таныг унагаж болох ч та тэнд үлдэх хэрэггүй. Бурхан таныг өргөж авахад бэлэн байдаг бөгөөд ингэхийг хүсдэг төдийгүй чаддаг.

Урам хугаралт таныг доош дарж байвал та нэг бол үүнд дарлагдаж болно эсвэл үүнийг илүү сайн зүйлд хүргэх дамжин гишгэх чулуу болгон ашиглаж болно. Бурханы арга замуудыг бясалгах замаар урам хугаралттай нүүр тулахыг сонго. Танд зориулсан илүү дээр зүйлс Түүнд байдаг бөгөөд урам хугарах байдлыг дийлж гарахад танд тусална.


Залбирлын эхлэл

Дуулал 119:15-д хэлсэнчлэн би Таны үгийг бясалгана. Намайг доош татаж дарахыг оролддог сэтгэл зовоодог шалихгүй зүйл дээр биш, харин зөвхөн Таны Үгэнд төвлөрч амьдрахаар шийдэж байна. Таны үг хүч чадалтай бөгөөд амь өгдөг учир Тан руу хараагаа өргөснөөр би урам хугарлтыг даван дийлэх болно!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon