Шашин бус харилцааг өг

Шашин бус харилцааг өг

Есүс хариуд нь «Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна…» — Иохан 3:3

Та хэн нэгэнд өөрийнхөө итгэлийн тухай ярихдаа тэдэнд шашныг дамжуулж байна уу эсвэл харилцааг уу?

Библи биднийг дахин төрөх ёстой гэсэн (Иохан 3:1–8) болохоос шашинлаг байх ёстой гэж хэлээгүй. Харамсалтай нь, хүмүүс сайн мэдээг Бурхантай тогтоож болох бодит харилцаа бус шашинлаг дүрэм журмын жагсаалт мэт танилцуулдаг.

Гэвч «христийн» хууль дүрмийг дагаж, сүмд явснаар та христэд итгэгч хүн болчихгүй. Яг гражид суугаад л байвал машин болчихгүйтэй адил.

Шашинлаг дүрэм журам хатуу чанд, дарамттай байх талтай. Гэхдээ Есүс хүмүүст ингэж шашинлаг хандахыг хүсдэггүй. Харин хүмүүсийг Өөртэй нь амьд харилцаа холбоотой амьдраасай гэж хүсдэг.

Хэн нэгэн биднээс «Та ямар шашин шүтдэг вэ»? гэж асуувал бид ямар сүмд явдаг тухайгаа ярихын оронд Есүстэй тогтоосон хувийн харилцаагаа ярих учиртай. Би ийм асуултанд «Асуусанд баярлалаа. Би ямар ч шашин шүтдэггүй ээ. Гэхдээ надад Есүс бий» гэж хариулах дуртай.

Бид хүмүүсээс дараах байдлаар асуух хэрэгтэй. «Та Есүсийг мэдэх үү? Тэр таны анд найз мөн үү? Та Түүнтэй хувийн харилцаатай юу»?

Дараагийн удаа хэн нэгэн танаас итгэл үнэмшлийн талаар асуувал тэдэнд шашин бус, харилцааг ярьж өгөөрэй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, жинхэнэ христэд итгэгч байхын тулд дүрэм журмын жагсаалтыг сахих хэрэгтэй гэсэн бодол санааны урхинд ороход амархан. Харин энэ нь Таны надаас хүсдэг итгэл биш юм. Амьдралыг өөрчлөх Таны харилцаа руу бусдыг удирдан дагуулах замаар сайн мэдээг хуваалцах хүч чадлыг надад өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon