
Тиймээс хэн нэг нь Христ (Мессиа) дотор [шилжүүлэн суулгагдсан] байвал тэрээр шинэ бүтээл (бүхэлдээ шинэ бүтээл) мөн. Харагтун, хуучин нь [өмнөх ёс суртахуун ба сүнслэг нөхцөл байдал] өнгөрч, шинэ болсон байна! — 2 Коринт 5:17
Буруу сонголт харуусалд хүргэдэг бөгөөд шийдвэрлэх шаардлагатай харуусалтай тулгарахдаа бид үүнийг ирээдүйд илүү сайн сонголт хийх сургамж хэмээн хүлээж авах хэрэгтэй.
Буруу сонголт харамсалд хүргэдгийг би шууд л ойлгодог. Хэдэн жилийн өмнөх цаг үеийг би санаж байна. Би өөрийгөө харахдаа л нөхөр бид хоёрын хооронд илт мэдэгдэхүйц ялгаа байгааг олж хардаг байсан. Учир нь тэр насаараа дасгал хийсэн тул эрүүл, хүчтэй бөгөөд сайхан бие галбиртай.
Эхэндээ би өөрийгөө Дэйв шиг хүчтэй биш гэдэгтээ үнэхээр харамсаж байсан. Харин дараа нь би энэ байдлыг өөрчилж болох юм байна гэж ухаарав. Одоо би тогтмол дасгал хөдөлгөөн хийж, үүнээс гарсан эерэг өөрчлөлтийг хараад гайхаж байна.
Бурхантай хамт байвал та бол шинэ бүтээл гэж Библи хэлдэг. Та өөрийнхөө хуучин арга замаар амьдрах хэрэггүй болсон. Харин та одоо Ариун Сүнсний эрх мэдлээр шинэ, илүү сайн сонголтуудыг хийж чадна. Өнгөрсөн хугацаанд хийсэн зарим ухаалаг бус сонголтоосоо болж харамсаж байгаа бол одоо ямар нэг зүйл хийхэд хэтэрхий оройтсон гэсэн бодолд бүү хууртаарай. Зүгээр л зөвийг нь хийж эхлээд үүнээсээ зуурсаар бай.
Зөв сонголт хийж эхэлснээр та өдөр бүр Бурханы ерөөлийг авч, амьдралын амтыг мэдрэх болно.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, би өөрийгөө шинэ бүтээл болсон гэдгээ мэднэ. Би өнгөрсөн цаг хугацаандаа харамсаж амьдрахыг хүсэхгүй байна. Таны надад зориулсан ирээдүйд баяр жаргалтай байхын тулд одоо зөв сонголт хийхэд минь туслаач.