Шургуу чанар ашиг тусаа өгнө

Шургуу чанар ашиг тусаа өгнө

Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эх, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно. — Матай 19:29

Үйлчлэлээ дөнгөж эхлүүлж байсан эхний жилүүдэд Дэйв бид хоёр олон хэцүү шалгуурыг давж гарсан юм. Би өөрийнхөө хандлага дээр ажиллах хэрэгтэй болов. Мөн бид гэрлэлтийн асуудал болон мөнгө санхүүгээ хэрхэн зохицуулахыг сурах хэрэгтэй байв.

Зургаан жилийн туршид би оймс, дотуур хувцсаа илүү хувцсаа хямд үнээр зардаг худалдаанаас авдаг байлаа. Бид амьдрал дахь Бурханы элбэг хангалуун хангамжийн тухай зааж сургаж байсан хэрнээ өөрсдөө сэтгэл санаагаар бүрэн унасан байв!

Түүгээр зогсохгүй тэр үед эмэгтэйчүүдийн номлохыг нийтээрээ хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд үүнээс болж бид анд найзуудаа алдаж эхэлсэн. Зарим хамаатан садангууд хүртэл бидэнтэй огт харилцаагүй байхыг хүсдэг болов.

Энэ нь үнэхээр хүнд байсан учраас заримдаа би үйлчлэлээ орхимоор санагддаг байсан. Гэхдээ Бурханаас зуурсаар байсандаа өнөөдөр би маш их баяртай байна. Учир нь бидний үйлчлэлээр дамжуулан Бурхан ажиллаж, дэлхий дахинд Түүний тусламж, дэмжлэгийг хүртсэн үй олон хүн бий.

Түүнийг дагаж, хамт байхын тулд бид «чухал» гэгддэг зүйлсээ ардаа орхих хэрэгтэй болно хэмээн Библийн Матай 19-р бүлэгт хэлдэг. Тэр үед бидэнд хэрэгтэй гэж бодож байсан бүхэн бидний гарт байгаагүй ч бидний сонголт ямар ашиг тустай болох нь сүүлдээ илт болсон.

Хичнээн хэцүү хүнд байсан ч Бурхантай хамт алхахдаа шургуу зүтгэсээр бай. Түүнд төвлөрсөн хэвээр байвал танд бэлдсэн ялалтыг Түүнээс авахын цагт бүх хичээл зүтгэлийнхээ үнэ цэнийг хүртэх болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, христэд итгэгч амьдралдаа няцашгүй байх нь заримдаа хэцүү ч шургуу байсны ашиг тусыг заавал хүртэнэ гэдгийг би мэдэж авлаа. Замаа үргэлжлүүлэхэд минь хүч чадал өгдөг Тандаа талархаж байна. Та хамгаас чухал учраас би зөвхөн Таныг дагах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon