Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж. Дэлхий өөрчлөгдөхөд ч, Далайн зүрх руу уулс нуран ороход ч бид айхгүй. — Дуулал 46:1–2
Би амьдралдаа маш олон хар шуургыг давж үзсэн. Зарим нь зуны цагт болдог үдийн түр зуурынх байдаг бол зарим нь дөрвөн хар салхины хэмжээтэй байв!
Эдгээр шуургыг хэрхэн давж гарах талаар сурсан зүйл гэвэл тэд дуусдаг бөгөөд ид өрнөж байхад нь гол шийдвэрээ гаргаж хэрэггүй гэдгийг мэдэж авсан.
Хямралын үед бидний бодол ба мэдрэмж ямар ч хяналтгүй болдог. Харин яг энэ үед бид шийдвэр гаргахдаа болгоомжтой байх шаардлагатай. Би аливааг шийдэхээсээ өмнө сэтгэл хөдлөлөө намжаахаар өөртэйгөө их ярьдаг. Бид тайван байдлаа хадгалж, хийж чадах зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцах ёстой. Тэгээд чадахгүй зүйлээ Бурханд даатгаж, итгэж сурах хэрэгтэй.
Айдас, санаа зовнилд автахын оронд шуургыг өнгөрснөөр харж, зураглалыг бүхэлд нь хардаг Бурхантай харилц. Бидний амьдралд болох зүйлсийг зөв цагт нь тааруулж, үйл явдлын хурдыг тохируулж, биднийг хүрэх ёстой газарт маань аюулгүй аваачихын тулд Тэр бүхнийг төлөвлөж, баталгаатай болгодог.
Бурхан бидний хоргодох газар ба хүч чадал [уруу таталтын нөлөөнд ордоггүй, хүчирхэг] билээ. Тэр зовлон бэрхшээлийн дунд бодит тусламж гэдгээ харуулж, баттай нотолсон.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би бүхнийг хяналтандаа байлгаж чадахгүйгээ мэднэ. Тиймд би чадах бүхнээ хийж, харин чадахгүй зүйлээ Танд даатган итгэж байна. Би амьдралын шуурганд захирагдахгүй. Таны надад бэлдсэн төлөвлөгөөнд бүх итгэл найдвараа тавьж байна.