Эв нэгдэл ивээлүүдийг авчирдаг

Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! … Сионы уулс дээр буудаг [өндөр] Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд Эзэн ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ. – Дуулал 133:1,3

Та ямар нэг зүйлийн талаар залбирах үед Бурханыг сонсохгүй байгаа мэт танд санагдвал хэн нэгэнтэй санаа нэгдэн хамт залбирах хэрэгтэй байж магадгүй. Ийм маягийн эв нэгдэл нь өнөөдрийн эшлэлээс харахад сүнсний хүчирхэг систем юм. Энэ нь сайн зүйл бөгөөд Бурханы ивээлийг шаарддаг юм.

Хоёроос гурван хүн санаа нэгдэх үед Есүс тэдэнтэй хамт байна гэж амласан бөгөөд Түүний оршихуй нь бидний төсөөлж байгаагаас хамаагүй илүү хүч чадлыг амьдрал, нөхцөл байдлуудад минь авчирдаг юм. Тэр Матай 18:19-20-д Тэр: “Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг [ямар ч зүйлийг, бүх зүйлийг] гуйх талаар газар дээр санаа нийлбэл (хамтдаа сэтгэл нийлэх, хамтран хослох) тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа (нэр дээр) Миний нэрээр хаана цуглана (Миний дагалдагч нар шиг хамтдаа цуглах), тэнд Би тэдний дунд байна гэж айлдав” гэж хэлдэг. Бурхан хувь хүмүүс болох бидэнтэй хамт байдаг боловч бид хамтдаа санаа нэгдэх тусам бидний хүч чадал ихэсдэг. Библид нэг нь мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгадаг гэж хэлсэн байдаг (Дэд Хууль 32:30 харах). Би иймэрхүү маягийн тоонд дуртай!

Бурханы ивээл эв нэгдэл дээр оршиж, оршихуй нь Түүний нэрээр санаа нэгдэх тэдгээр хүмүүс дээр байдаг тул дайсан хүмүүсийг хуваан салгах гэж, харилцаанд зөрчилдөөнийг авчрах гэж, хүмүүсийг бие биентэй нь эв түнжингүй байдалд байлгах гэж маш ихээр чармайн зүтгэдэг. Бид эв нэгдэл, зөвшилцлийн хүчийг ойлгож, бусадтай хамт Бурхантай ярьж, Түүний дуу хоолойг сонсохоор дамжуулан тэрхүү хүчийг дасгалжуулах хэрэгтэй.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бусадтай хамт залбирахаа бүү орхи.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon