Эерэг бодолтой байх эрх чөлөө

Эерэг бодолтой байх эрх чөлөө

Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм. Үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг. — Сургаалт үгс 23:7

Энэ эшлэл өөрийнхөө талаар эрүүл, эерэг бодолтой байх нь ямар чухал болохыг харуулж байна. Хэрэв та үргэлж сөрөг зүйл бодоод байвал амьдралд дурлаж чадахгүй. Хэрэв танд ийм бэрхшээл байгаа бол бодох арга барилдаа шинэчлэлт хийж, эхлэхийг уриалмаар байна. Эергээр сэтгэгч болох шилдэг арга зам нь Бурханаас асар их тусламж гуйх гэдгийг би олж мэдсэн. Ингэж дандаа гуйх хэрэгтэй.

Үнэндээ сөрөг бодлоос чөлөөлөгдөхийн хамгийн хэцүү зүйл нь үүнийг өөрийнхөө нэн тулгамдсан асуудал гэж хүлээн зөвшөөрч, Бурханаас тусламж гуйх явдал юм. Харин та нэгэнт хүлээн зөвшөөрсөн бол сөрөг бодлоо даван дийлэх болно. Учир нь Библи таныг Христ дотор шинэ хүн болсон гэсэн (2 Коринт 5:17).

Амьдралдаа авсан олон шархнаас болоод юманд найдахаас айдаг болчихсон хүн нэлээдгүй их байдаг. Тэдний үзлээр бол «ямар нэг сайн зүйлийг найдаж хүлээхгүй л бол урам хугарах зүйл болохгүй» гэж боддог.

Би ч ялгаагүй ингэж боддог байлаа. Миний урам маш олон зүйлд хугарч байсан учраас эерэг байхаас би айдаг байв. Би үгийг судалж, Бурхан намайг эдгээнэ гэдэгт итгэж эхлэхэд сөрөг бодлуудаа явуулах хэрэгтэй гэдгийг ухаарсан.

Бид аливаа нөхцөл байдлын талаар эергээр бодох хэвшилтэй болох хэрэгтэй. Хүнд хэцүүг туулж яваа бол Бурхан бүхнийг таны сайны төлөө ажилуулна гэдэгт найдаж хүлээ. Христэд итгэгчид өөрийнхөө эерэг бодол санааныхаа төлөө тэмцэлдэх цаг нь ирсэн. Учир нь таны оюун санаа Бурханы төлөвлөгөөтэй автоматаар шууд санаа нэгдэнэ гэж байхгүй.

Таныг Бурханы үгийг судлахад цаг гаргаж, түүнийг өөрийн оюун бодолтойгоо харьцуулахыг хүсэж байна. Өөрийн санаа бодлыг Түүнийхтэй нэг шугамд авчрахын тулд Бурханд чамд туслах цаг өгөөрэй. Тэр надад хэрхэн эерэг хүн болохыг харуулсантай адил танд ч бас үүнийг харуулах нь дамжиггүй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би сөрөг бодлуудтайгаа тэмцэхэд надад таны тусламж хэрэгтэйг би хүлээн зөвшөөрч байна. Миний бодол санааг Өөрийн Үгтэйгээ нэг болгооч. Ямар ч нөхцөл байдалд Та бүх зүйлийг миний сайны төлөө ажилуулна гэдгийг надад сануулж байгаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon