Эзэнийг хүлээх

Эзэнийг хүлээх

Сэтгэл маань Эзэнийг (тэмүүлэн) хүсэн хүлээдэг, Тэр бидний тусламж, Бидний бамбай буюу. — ДУУЛАЛ 33:20

Одоогийн хурдацтай хөгжиж байгаа нийгэмд Эзэнийг хүлээх сүнсний хүмүүжил дутагдаж байна. Бид хүссэн бүхнээ яг одоо авмаар байна гэдэг болсон байна! Бид үргэлж иймэрхүү маягаар яарсаар байвал Бурхантай ойр дотно байж, харилцаагаа хөгжүүлэх боломж олдохгүй. Бурхан тэвчээртэй сонсож байгаа нэгний зүрх сэтгэлд үгээ хэлэхийг хүсдэг.

Элиа тэвчээртэй байхын нууцыг мэддэг нэгэн байсан. Баалын зөнчдийг алсны дараа Элиа Бурханыг хүлээнэ гэдэг ямар чухал болоход суралцсан. Эзэн Элиад уулан дээр гарч, хүлээгээд зогс гэж хэлсэн. Хүчтэй шуурга болж, газар хөдөлж, гал гарсан боловч Бурхан байхгүй л байсан. 1 Хаад 19:12 дээр “Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч Эзэн гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа.” Эзэн салхи, газар хөдлөлт болон галын дараа намуухан аяарханаар үгээ хэлсэн. Элиа залбирч байхдаа тэвчээргүй байсан бол Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй байсан.

Давид Эзэний байранд хүлээхийг суралцсан бөгөөд “Түүний сүмд бясалган тунгааж хүлээдэг байсан” (Дуулал 27:4) Үр дүнтэй залбирахын тулд Түүний үгийг сонсож, тэвчээртэй хүлээж сурах хэрэгтэй. Хүлээж сонсох нь биднийг Бурхан дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тустай бөгөөд Тэр бүх хэрэгцээтэй зүйлсийн хариултыг өгөх болно.


Бурханы хүч агуугаар ирэхэд чимээгүй байдаг. Ариун сүнс Түүний оршихуйг хүлээхийг зааж өгдөг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon