Эзэний дотор баярлаж, диаволыг эсэргүүц

Эзэний дотор баярлаж, диаволыг эсэргүүц

Эзэний дотор үргэлж баярла [баясах, Түүний дотор өөрийгөө сэтгэл ханамжтай байлгах]. Би дахин хэлнэ. Баярлагтун! — Филиппой 4:4

Сэтгэлийн дарамтыг «гутарсан байдалтай, сэтгэлээр унасан, гансарч, хоосорсон сэтгэлтэй байх» гэж хэсэгчлэн тодорхойлдог. Сэтгэлийн гутралд хүргэдэг нэгэн нийтлэг шалтгаан бол бидний нөхцөл байдал биш, харин өөрийнхөө байгаа нөхцөл байдалд хандах хандлага. Тийм л учраас диавол бидэнд өөрсдийгөө хэнд ч хэрэггүй, гологдсон, үнэ цэнэгүй амьтад гэж мэдрүүлэхийг хүсдэг.

Харин та диаволыг хийдэг зүйлсээрээ танд сэтгэгдэл төрүүлэхийг зөвшөөрөхгүй бол тэр таныг дарамталж чадахгүй бөгөөд улмаар таны сэтгэлийг гутралд автуулах боломжгүй болно.

Диаволыг эсэргүүцэж, сэтгэл гутралыг ялах хамгийн шилдэг арга замын нэг бол Ариун Сүнсэнд таныг баярлан наадах цаг үе рүү хөтлөх боломжийг өгөх гэж би боддог. Дайсан таныг сөрөг мэдрэмж дээрээ төвлөрч, өрөвдөлтэй үдэшлэг зохиохыг хүлээнэ. Харин Ариун Сүнс таныг эерэг талыг олж хараад бут авсан цэнгүүн зохиогоосой гэж хүсдэг!

Филиппой 4:4 Эзэн дотор үргэлж баярла гэж хэлдэг. Бид Бурханд төвлөрсөн цагт бидний дотор гутрал, дарамт орох зай үлдэхгүй. Иймээс дараагийн удаа дайсан таныг сэтгэлээр унагаж, гутралд оруулахыг оролдвол Эзэний дотор баярлан цэнгэхийг сонго!


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та хосгүй сайхан, гайхамшигтай Нэгэн билээ. Таны дотор би үргэлж баярлан баясаж, сэтгэл хангалуун байж чаддаг. Би Танаар дүүрэн байх тул миний амьдралд сэтгэл гутрал болон дарамт орох зай байхгүй!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon