Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна. — ДУУЛАЛ 63:1
Бурхан биднийг Түүнтэй хамт цагийг өнгөрөөж, нөхөрлөж, хүндэлж байхад дуртай байдаг. Та Бурхантай цаг өнгөрөөх тусам амьдралыг харах хараа тань өөрчлөгдөж, ялах хүч авч, Бурхантай илүү ойр болдог.
Бурхантай хувьчилсан цаг гаргаснаар Тэр таны зүрх сэтгэлийн гүнд ажлаа хийх болно. Энэ дотно цагаар дамжуулан та Бурханыг хайрлаж, Түүгээр хайрлуулах бөгөөд энэ нь таныг сүнсээр өсөж өөрчлөгдөхөд тустай.
Амьдрал завгүй байна гээд Бурхантай харилцах цаг гаргахгүй байгаа тань шалтаг байж болохгүй. Мэдээж гүйгээд, утсаар яриад л, цэвэрлээд, хийх зүйл их байгаа. Гэхдээ Бурханыг эрэлхийлэхэд ямар ч зүйл садаа болохгүй, нэгдүгээрт байх ёстой, тэгснээр та шагнагдах болно.
Та Бурхантай хамт байх цаг гаргах тусам итгэлтэй, амар тайван, баяр хөөртэй, хүчтэй, ялалт дүүрэн амьдралаар амьдрах болно. Тэр бол энэ бүх зүйлсийн эх үүсвэр юм. Бид Бурхантай хамт байх цаг гаргаснаар энэ бүх зүйлс зүгээр л бидний амьдралаар бялхан орж ирэх болно.
Бидний амьдралд Есүс Христтэй харилцахаас илүү чухал зүйл гэж байхгүй.