Зүдэж, зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв. — Матай 11:28–30
Би анх Эзэнд итгэхдээ их зүтгэлтэй, Түүнд үйлчлэхийн хүслэн болсон нэгэн байлаа. Тиймээс бүр огт сонирхолгүй санагдсан зүйлд хүртэл оролцохоор нэрээ бичүүлдэг байсан. Үүний үр дүнд би удалгүй юунд тосолгоотойгоо олж мэдсэн.
Хэтэрхий завгүй байдлаасаа болоод Бурхантай харилцах тогтмол цаг гаргахаа больсон. Би Бурханы төлөө олон сайн зүйлийг хийж байсан хэрнээ Түүнийг ойшоодоггүй байлаа. Үүний үр дүнд нь би махан биеийн үйлс гаргадаг байсан учраас ихэвчлэн цагийг сэтгэл дундуур өнгөрөөдөг байв.
«Махан биеийн үйлс» гэдэг нь биднээс урсан гардаг, Бурханы хүчээр хийгээгүй зүйлсийг хэлнэ. Эдгээр нь хийхэд хэцүү, бидний хамаг хүчийг шавхдаг бөгөөд ямар ч баяр хөөр, сэтгэл ханамжийг төрүүлдэггүй. Гэхдээ эдгээр нь голдуу сайн үйлс байх авч «Бурханых» биш байдаг.
Хүмүүс Бурханд өөрийн хүчээр үйлчлэх гэж зүтгэсэн шашинлаг үйлээсээ болж, шууд утгаараа шатаад дуусдаг. Гэвч Есүс биднийг зогсоо зайгүй ажиллуулахын тулд амиа өргөөгүй. Есүс Өөрөөрөө дамжуулан биднийг Бурхантай нэг байлгахын тулд амиа өгсөн. Ингэж бид Бурхан Эцэг, Бурхан Хүү, Ариун Сүнстэй ойр дотно харилцаатай байж чадна. Үнэхээр Бурхантай хамт байхын тулд өнөөдөр танд зогсоох хэрэгтэй махан биеийн үйлс байна уу?
Залбирлын эхлэл
Эзэн, зөвхөн сайн үйлс хийх нь Таныг үнэнээр таньж мэдэхийг орлохгүй гэдгийг би ухаарлаа. Тантай илүү их цагийг өнгөрүүлэхийн тулд дэмий үйлсээ зогсоож, Таны дотор амрахад минь туслаач.