Юу хийхээс илүү таныг хэн байх ухааралд хүргэхийг Ариун Сүнсэнд зөвшөөр

Юу хийхээс илүү таныг хэн байх ухааралд хүргэхийг Ариун Сүнсэнд зөвшөөр

Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг (чадвар, үр өгөөж, хүч чадлыг) олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар (хамгийн цаад хязгаар) хүртэл Миний гэрч болно гэв. — Үйлс 1:8

Чуулганы амьдралд идэвхтэй оролцдог, дахин төрсөн христэд итгэгч болсон хэрнээ тулгамдсан асуудлаа ялж чаддаггүй байсан үеэ би санаж байна. Хэрэв би христэд итгэгч шиг үйлдэж, шаардлагатай бүхнийг хийдэг хүн шиг харагдвал би жаргалтай болно гэж боддог байлаа. Гэсэн ч зөвийг үйлдэх нь хангалттай биш болж таарав. Би дотроосоо өрчлөгдөх хэрэгтэй байлаа.

Үйлс 1:8-д түүний гэрч болохын тулд Бурханы хүч чадлыг хүлээн авах тухай өгүүлдэг. Гэрчлэх биш, харин гэрч байх талаар ярьж байгааг анхаарна уу. Хийж үйлдэх нь хэн нэгэн байхаас өөр ухагдахуун. Би гаднаа үнэхээр гяланцаг байсан ч дотоод амьдрал минь ёстой сүйрсэн балгас шиг байв. Нэлээд давтамжтайгаар миний дотоод үймээн, бухимдал тэсрэн гарч ирэхэд хүн болгон намайг харагдах байдлаасаа тэс ондоо хүн болохыг харах боломжтой байсан.

Ашгүй, би цөхрөнгөө барж, миний амьдралд Бурхан Өөрөө хөдлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Бурхантай харилцаж байсан туршлагаас минь илүү юм байх учиртайг би мэдэж байв. Надад туслахыг гуйн, Бурханыг дуудаж залбирах явцад Тэр надад маш хүчтэй хүрсэн. Улмаар Ариун Сүнс миний амьдралд цутгагдаж, Бурхан ба Түүний үгийг хайрлах жинхэнэ хайрыг надад өгсөн юм. Ийм хайрыг би урьд өмнө хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд тэр үеэс хойш энэ хайрыг хуурамчаар дуурайлгахаа больсон.

Ариун Сүнсний яг энэ хүч чадлыг хүлээж авахыг би танд уриалж байна. Таныг «юу хийхээс» илүүтэй «хэн байх» тухай ухааруулж ойлгуулах боломжийг Түүнд өг.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, би «хийх» ухаанаас «байх» ухааныг эзэмшихийн тулд хүч чадлаа надад өгөөч. Би хэн байх мөн чанараасаа Таныг хайрлаж, Таныг дагаж амьдрахыг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon